Нийгэм мэдээ

Баянхошуунаас суусан 14 настай охиныг хүчирхийлсэн таксины жолоочийг олж, саатууллаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгдэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа хийж байсан.

Дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /үүнийг шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түрүүчийнх нь дуулиантай хэрэг гарчихаад байхад хүүхдэдээ тэгж зөвлөх эцэг эх байх уу? Ядаж баталгаатай таксин компанийн такси дуудаж өгнө.

Зочин
Зочин

14хөн настай охин шөнө дунд яагаад ганцаараа явдаг бнаа

Дархан Баяргүн
Дархан Баяргүн

Зургийг нь тавиа

Зочинбухимдагч
Зочинбухимдагч

Улам зэрлэг болж бна даа.толгой олгой болж бна яагаад вэ......

Зочин
Зочин

Хүүхдээ таксинд суухыг зөвлөдөг тэнэг хүн байна.

Дархан Баяргүн
Дархан Баяргүн
Reply to  Зочин

Атуус явахгүй бол яалтай билээ

ган
ган

Иймэрхүү бузар явдалтай хүнийг нэр ус зураг хөрөг ажлын газар гээд мэдээллийг нь ил тод зарлаж баймаар. Хүн өөрийнхөө нэр нүүрэнд их хайртай байдаг гэдэг. Ер нь хуулиар биш ёс суртахуун хүмүүжил, айх ичих булчирхайгаар нь дамжуулж иймэрхүү хэргийг багасгах боломжтой.

Зочин
Зочин

Yagaad iim muuhai bolood bna we hun bish bolchood bna uu daraaa garah ur dagawar ni yu bileee gej bodohgui ailiin ohid huuhduud buzarlaad bhin barigdahgui bna gej boddog setgehguitei bdag yum bh da buzaruud chini

иргэн
иргэн

Нянбаатарын хууль-р 14 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үзнэ бил үү. Энэ муухай хогийн малнууддаа зориулсан хууль байна даа. Арай дэндүү юмаа нялх үрсийг минь

Холбоотой мэдээ

Back to top button