Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил удахгүй хуурай газраар довтолж эхэлнэ

Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Газа-Израилын хилийн ойролцоо буй цэргүүддээ хандаж “Хамас өөрчлөлтийг хүссэн, тийм учраас одоо өөрчлөлтийг нь өгнө. Газад байсан зүйл цаашид байхгүй болно” гэсэн байна.

Тус улсын Батлан хамгаалах яам нөөц хүчнээс 300 мянга гаруй цэрэг дайчилж, бэлтгэсэн байгаа. Ийм учраас Израилын арми хуурай газраар довтолгоо эхлүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан билээ.

Тэгвэл Галлант хуурай газраар довтолно гэдгээ баталж “Бид дайралтаа агаарын цохилтоор эхлүүлсэн. Дараа нь бид газраар ч дайрна. Халдлагын хоёр дахь өдрөөс хойш бид довтолж эхэлсэн. Довтолгоо улам эрчимжих болно” хэмээсэн байна.

Дан ганц Хамас, Израилын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсээгүй байна. Тухайлбал Ливан улс дахь Хезболла, Хамас бүлгийн гишүүд Израил руу пуужин харважээ. Мөн Сирийн нутаг дэвсгэрээс Израил руу цохилт өгсөн аж.

Мэргэжилтнүүд Хамас болон Израилын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас бүс нутагт илүү өргөн хүрээний дайн үүсэх вий хэмээн эмээж буй. Сири, Ливанаас агаарын цохилт орж ирж байгаатай холбогдон АНУ байлдааны хөлөг онгоцоо Израилтай ойр байрлуулсан.

Байден “Шаардлагатай бол нэмэлт цэргийн хүчин байршуулахад бэлэн. Энэ нөхцөл байдлыг ашиглах бодолтой байгаа улс орон, байгууллага, хэн бүхэнд дахин хэлье, битгий” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button