Нийгмийн

Бага насны хүүхэд хүчиндээд ял эдэлсэн этгээдийг 10 жил цахимаар хянана

Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох тухай шийдвэрийн талаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан эсвэл хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглаж хяналт тогтооно.

Хяналт тогтоох хугацаа нь шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй байна.

Тухайлбал, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд 20 жилийн хугацаанд хорих ял эдэлж гарч ирсэн хүнд дахиад 10 жил цахим хяналт тогтооно. Өөрөөр хэлбэл суллагдсаны дараа 10 жилийн турш тухайн хүнийг хянахаар боллоо

Энэ хяналттай холбоотой журам, стандартуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө баталж явна. Мөн цагдаагийн байгууллагаас хяналт тавина" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
коко
коко

ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ шоронгоос ёрөөсөө суллаж болохгүй.малнуудаа

Холбоотой мэдээ

Back to top button