Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвас: Хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 2,300 давлаа

Израилын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус лхагва гарагт /2023.10.11/ мэдэгдэл хийхдээ Хамасын дайралтын улмаас нас барсан хүмүүсийн тоо 1,200 давсан гэжээ.

Харин Израилын Газын зурваст өгч буй агаарын цохилтын улмаас 1,100 хүн амь үрэгдсэн гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Хоёр улсын хооронд нөхцөл байдал улам хурцдаж буй.

Израил Газа руу түлш, ус, хоол хүнс оруулахгүй хэмээн шийдэж бүрэн хаалт тавьсан. Үүнтэй холбогдуулан Газад 10-аас 12 цагийн түлшний нөөц үлдсэн гэж Палестины Эрчим хүчний сайд Тафер Мелхем өчигдөр хэлсэн юм.

Цахилгаан энерги гаргаж авах түлш байхгүй тул Газа дахь цорын ганц цахилгаан станцны үйл ажиллагаа зогссон байгаа. Хэрвээ цахилгаан үйлдвэрлэлтийг түргэн эхлүүлэхгүй бол эмнэлгүүдийн тоног төхөөрмжүүд хэзээ ч хамаагүй унтарч, олон хүний амь нас эрсдэх аюул тулгараад байна гэж Мелхем хэлжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button