НийгмийнУлс төрийн мэдээ

Францын "Орана"-тай 47 жил найзлах монгол хэлцлийн агуулгатай танилцана уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Франц Улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд тодорхой шийдэл яригдахаар хүлээгдэж байсан гол асуудал нь, Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөл байв.

Уг асуудлыг Францын талтай ярилцахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан явсан билээ. Тэрбээр саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын ахалж байсан хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх ажлын хэсгийн ахлагчийн статусыг шилжүүлэн авсан юм.

Тэгвэл уг ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн нүүр хуудастаа Францын талтай хийсэн хэлцлийн агуулгаарх нэлээд тодорхой мэдээллийг байршуулсан нь анхаарал татав.

Уг мэдээллээс хоёр талын тохиролцоонд хүрсэн гэх голлох агуулгуудыг түүвэрлэн хүргэж байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдлийн бүрэн эхийг давхар байшуулав.

  • Төсөл бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шаттайгаар нийт 47 жил үргэлжилнэ.
  • 2024-2027 онд 3 жил турш бэлтгэлээ хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.
  • Нөхөн сэргээлтийг төслийн сүүлийн 9 жилд буюу 2061-2070 онд хийнэ.
  • Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого жилд 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно.
  • Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.
  • Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтд 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө.
  • АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолжээ.
  • Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдэлнэ.
  • Монголын тал хөрөнгө гаргахгүй.
  • Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нэмэгдэнэ.

Энэ талаарх редакцын өмнөх нийтлэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2023 12:14

Энэ гэрээг маш муу хийсэн

Холбоотой мэдээ

Back to top button