Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын араас ОХУ Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавилаа

Наймдугаар сард Япон Фүкүшимагийн реакторыг хөргөхдөө ашигласан усаа Номхон далайд цутгаж эхэлсэн. Японы засгийн газар усыг шүүсний дараа цутгасан гэж мэдэгдсэн. Гэхдээ устөрөгчийн трити нэртэй цацраг идэвхт хэлбэр бага зэрэг байгаа.

Наймдугаар сард цутгасан усны литр тутам дахь цацраг идэвхийн хэмжээ нь 190 беккерель байсан юм. ДЭМБ ундны усанд литр тутамд 10,000 беккерелиэс бага цацраг идэвх байж болно гэж үздэг.

Гэсэн хэдий ч БНХАУ-ын гадаад хэргийн яам Японыг хувиа хичээн, ашиг сонирхлоо бодож бусад хүмүүст хоёрдогчоор хохирол учруулна гэж шүүмжилсэн. Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон юм.

Тэгвэл ОХУ мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа даваа гарагт /2023.10.15/ мэдэгджээ. ОХУ-ын ХАА-н яамны харьяа алба есдүгээр сард БНХАУ-тай ижил хориг тавих талаар авч үзэж байгаа гэсэн билээ.

Энэ мэдэгдэл гарсны дараа Японы Гадаад хэргийн яам ОХУ-ыг хоригоо цуцлахыг хүчтэй шаардаж байна хэмээж, шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр гаргасанд нь маш харамсаж байна гэжээ.

Сонирхолтой зүйл нь хэдийгээр БНХАУ Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан ч Хятадын усан онгоц усыг цутгаж буй газрын ойролцоох бүсээс загас барьсаар байгаа юм.  

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button