Гадаад зураг, ГССҮТ-ийн нэрийг барьж, хандив тусламж гуйж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цахим орчинд бусдын нэр, зургийг ашиглан иргэдээс хандив тусламж гуйсан дараах мэдээллүүд нь #ХУДАЛ болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Тухайлбал, тус төвд олон жилийн өмнө эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийн мэдээлэл, гадаад хүүхдүүдийн зурагтай мэдээлэл, хувь хүний дансны дугаар бүхий хандив тусламжийн заруудыг цахим орчинд тарааж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй асуудлууд сүүлийн үед цацагдах боллоо.

Иймд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой энэ мэт худал мэдээлэлд автаж, эд хөрөнгө болон бусад байдлаар хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
ГССҮТ-өөс өмнө нь эрүүл мэндийн байгууллагын нэрийг барьж, хандив тусламж гуйсан худал мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулж, тухай бүрт нь хуулийн дагуу шийдвэрлүүлсэн болно.
Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношийн төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй болохыг мэдэгдэж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.