₮10,000-д хүнс аваарай гээд картаа үлдээхэд нь 360 мянгыг завшиж, ял сонсчээ

Иргэн Д нь өдрийн цагаар хүүхдийг нь харж өгдөг У-д 10 мянган төгрөгөөр хүнсний зүйл аваарай гэж виза картаа үлдээн, нууц үгээ хэлж өгчээ. Гэсэн ч У нь түүний данснаас 360 мянган төгрөгийн гүйлгээг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хийсэн байна.
Шүүхээс түүний эл үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзжээ. Иймд У-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Эрүүгийн хуульд хөрөнгө завших гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог.
Шүүхээс У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших
1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай чанга юмаа.авилгачид нь болохоор дулаан гэртээ
Сүртэй л�##�ар вэ
10000төгөөр хүнс авч чадахгүй шдээ!!!!!!!гэхдээ хүний мөнгө зөвшөөрөлгүй үрэх нь буруу шдээ зүгээр өөрөө 20т АМТ аваад өгчихгүй ??????!!!!!! гэхдээ тэр бумуууд идсэн хүмүүсээр улсаа удирдуулж бж юү сүртэйн өөрөөсөө з�##�хуугаасаа болж боломж олгох зам болсон бнашдээ гай шүү!!!!!!!!!
Иргэний хэргийг ингэж түргэн шийдэж бн шүү. Төрийн хулгай, дээрмийн хэргүүдтэй харьцуулахад
Хэдэн тэрбумаар нь завшиж луйвардаж, идэж ууж байгаа дээгүүрх новшнуудад энэ хууль нь үйлчилдэг болоосой.
Хэрэг үйлдсэнд нь хариуцлагыг нь үүрүүлэх нь зөв, эрхтэн дархтангуудад ийм хурдан хариуцлага хүлээлгэдэг бол монгол улс жинхэнэ хөгжинөшүү????????
Шүүх сайн ажилаж байгаа юм байна ард түмний боломж ард түмний баялаг хулгайлсан хулгайчидад ямар ял оноох бэ
1улс орноо тонон ацлгайлдаг хулгайчууд ял сонсдог бил үү