НӨАТ 5 хувь: Сангийн сайдын эгдүүцэл, УИХ-ын даргын попрол

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь байсныг таван хувь болгох асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж буй.
Спикерийн хувьд энэ нь боломжит шийдэл байсных уу, эсвэл улс төрийн ээлжит олны анхаарлыг татах сэдэв байсан уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч "D-Parliament"-д санал өгөх талаарх заавар ярьж байх явцдаа олон нийтэд ийн НӨАТ-ын тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндсөн нь анхаарал татах сэдэв мөнөөс мөн. Хэдийн 40 гаруй мянган иргэн дэмжсэн санал өгөөд байна. Харин ОУВС болон Дэлхийн банкны уулзалтад оролцоод ирсэн Сангийн сайд Б.Жавхлан эл асуудлыг ихэд цааргалж хүлээж авсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй. Намайг ОУВС, Дэлхийн банкны уулзалтад явсны араар ийм зүйл ярьсан байна. Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийдэх зүйл биш. Судалгаатай байх хэрэгтэй. Энэ татварын өөрчлөлт орсноор татварын суурьд ямар өөрчлөлт оруулах, эдийн засагт оролцогчдод ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Мөн Эрүүгийн хэрэг болон татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хэр оновчтой вэ. Ийм байдлаар асуудлыг шийднэ гэвэл надаас бусад 3.4 сая иргэн таван хувь болгож нэмэх саналыг өгөх байх.
НӨАТ-ын татвар хоёр зорилготой. Далд эдийн засгийг ил болгох хийгээд улсын төсвийг бүрдүүлэх юм. НӨАТ-ын орлого 25-аас доошгүй хувийг жил бүр улсын төсөвт төвлөрүүлдэг болж байна. Буцаан олголт ирэх жил 400 тэрбум руу дөхнө. Энэ нь иргэдэд олгож буй хоёр хувьтай тэнцэнэ. Тэгэхээр таван хувь болгоно гэвэл нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсөв шаардлагатай. Товчоор бол нэмээд 600 тэрбум төгрөгийн орон зай үүснэ. Тэгэхээр таван хувь болгох нь ирэх жилийн улсын төсвөө задлах асуудал үүсгэнэ.
НӨАТ төлөгчдийн 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ 60 хувийг бүрдүүлэгчдэд орлогын 50 хувийг буцаан олгох нь хэнд ашигтай вэ. Юуны тулд эл асуудлыг хөндсөн бол. Татварын тогтолцоог оролдох нь буруу зүйл. Ташрамд дурдахад, энэ хоёр хувь бол буцаан олголт биш. Урамшууллын систем. Та төлөөгүй татварынхаа төлөө урамшуулал авч байгаа явдал юм. Далд эдийн засгийг ил болгосны урамшуулал олгож байна гэсэн үг. Хоёр хувийн нийт зардлыг улсын төсөвт тусгадаг" гэсэн юм.
Хэдийгээр НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох нь иргэд, олон нийтэд тустай боловч цаад утгаараа томоохон аж ахуйн нэгжүүдэд илүү давуу талыг үүсгэх юм.
НӨАТ-ын урамшуулал буюу манайхны буруу нэрлээд байгаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмлээ гэхэд ахиу орлоготой хүмүүс л ахиу хэмжээний мөнгөн урамшуулал авах болно. Харин бага орлоготой хэсгийн хувьд урамшууллын хэмжээг нэмлээ гээд амьдралд нь нэмэр түлхэц болохуйц дорвитой орлого болж чадахгүй.
Одоо ч нийт буцаан олгож буй мөнгө буюу урамшууллын 33 хувийг татвар төлөгчдийн хэт цөөн хэсэг буюу 3 хувь нь авдаг. Харин нийт татвар төлөгчдийн олонх буюу 69 хувь нь улиралд 50 орчим мянга, сард 16.6 орчим мянган төгрөг авч байгаа гэх судалгаа бий. Тэгэхээр сард нэг иргэнд дунджаар 17 мянган төгрөг байх нь иргэдэд хэр дэмтэй байхыг бодолцож үзэх хэрэгтэй.
Жишээлбэл, улиралд 3.7 сая төгрөгийн худалдан авалт хийсэн хүн буцаан авах мөнгөн дүн нь 75 мянга. Харин таван хувь болговол 187 мянга болгож, 112 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Харин 65 сая төгрөгийн худалдан авалт хийсэн хүн 1.3 сая төгрөгийн буцаалт авах байсан бол таван хувь болсноор 3.25 саяыг авна гэсэн үг. Энэ нь 1.9 саяар нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш таван хувь болгох нь цөөнхийн хэсэгт ашигтай байна гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жавхлан гээд энэ нэг өлбийсөн шун�##� чамаас авах гэж байгаа биш ямар. Хулгай хийх, өөрт нь ашигтай бол чи �##�ь хэдийн 5 биш 10%-г бүгдийг нь буцааж олгое гээд байж байгаа.
Л�##�арын худ�##�дагдсан сайт
Суг�##�аа явуулж нийтийн мөнгийг цуглуулж хэдхэн хүнд өгдөгөө боль. Тэр чинь нийт НӨАТ-ийн хэдэн % бэ? Түүнийгээ ядахдаа 2% дээрээ нэмээд олгооч.
Ард иргэдийн амьжиргаанд хэрэгтэй юм болгоныг эсэргүүцэх юм, Сангийн сайд гэхээр л...
Чи ийм жаахан юмыг ойлгох чадваргүй бол наанаас сууд�##� бөглөж улсын мөнгө зуслаж суухаа боль м�##�аа ... буцаан олголт өндөр байх тусам хүмүүс худ�##�дан ав�##�тын баримтаа нэхэж авч тэр д�##�д байгаа эдийн засаг улам ил болж Монголын эдийн засаг сэргэнэ ... барилга ,бараа , хүнсний, зах , гээд хамгийн их мөнгө эргэлдэж байгаа газрууд огт баримт өгдөггүй байгаа .. .
Буцаан олголт их байх тусам эдийн засаг сэргэнэ .ард түмэн худ�##�дан авсан бүх баримтаа нэхэж авдаг болно шүү дээ
Сайдаа тооцоогоо хийгээд тоотой яриач.
Нэг айлын хүргэнүүдийн тоглолт
Алиа с�##�бадай нууд
ЭНЭ СЭТГҮҮЛЧ АНУЖИН САЙДЫН КАРМАНЫ ХҮН ЮМ БАЙХ ДА ЖАВХЛАН ӨМӨӨРСӨН ХЭД ХЭДЭН НИЙТЛЭЛ БИЧСЭН БАЙХ ЮМ. БИ ТАТВАРТ ӨГСӨН МӨНГӨӨ ТАЛЫГ НЬ АВМААР БАЙНА. МИНИЙ АМЬДРАЛД НЭМЭР БОЛНО