Top StoriesНийгмийн

Сурвалжилга: Гүзээ, сархинагийн цай үйлдвэрлэгч чихрийн шижинтэй 50 хүнд үнэгүй хэрэглүүлж судална

Шархүүгийн Хангал гэх энэ залуу 2017 онд малын таван цулаар нохойн хоол хийж Япон руу экспортлохоор хувиараа бизнес эхлүүлээд явж байжээ. Гэтэл тэр үеэр чихрийн шижин өвчтэй нэг найз нь эмнэлэгт хэвтэж байхдаа Төв аймгийн малчин ахтай танилцаж. Тэр хүн мөн чихрийн шижинтэй, гэхдээ хөдөө амьдардаг малчин хүн тул хонь, ямааны гүзээ, сархинагаа идсээр байгаад өвчнөө даван туулж чадсан тухайгаа ярьжээ.

Үүнийг сонссон Ш.Хангалд найзтайгаа хамтарч бизнес хийх санаа төрөв. Тэрбээр бэлэн байсан нөгөө таван цул дээрээ туршиж, судалж үзээд гүзээний цай хийж. Түүнийгээ эм судлалын хүрээлэнд сарын хугацаатай туршилтад оруултал, цусан дахь сахрын хэмжээг 54.5 хувиар бууруулсан өндөр үр дүн гарснаар урам зориг орсон залуу “Санжайн хишиг” ХХК-ийг байгуулжээ.

Бид тус компанийг зорин очиж, гүзээ, сархинагийн цайг нь онцоллоо.

-Ш.Хангал: Манай нэг хайрцаг цайг уух нь нэг малын гүзээ, сархинаг идлээ л гэсэн үг-

-Гүзээний цай чихрийн шижинд өндөр үр дүнтэй байгаа нь чухам юундаа байна вэ?

-Манай цайны гол нөлөөлж байгаа зүйл нь хонь, ямааны гүзээ, сархинагийн шим тэжээллэг чанар. Монгол орны хөрсөнд ургаж байгаа олон зуун төрлийн өвс, ургамлыг түүж идэж буй малын гэдэс, буюу сархинагт бүх шим тэжээл нь шингэсэн байдаг. Барзгар гадаргууд нь хамаг шим тэжээл нь агуулагддаг. Үүнийг л бид хэрэглэж чадвал эрүүл мэндэд маш их ашиг шимтэй. Чихрийн шижнээр бүр хүндрээгүй хүмүүс бол үүгээр дамжуулж өвчнөөсөө салах бүрэн боломжтой. Манай нэг хайрцаг гүзээний цай 120 гр хэмжээтэй. Тэгэхээр хүмүүс дунджаар нэг малын гүзээ, сархинагийг нэг хайрцаг цайнаас идэж байна гэж хэлж болно. Мөн хорт хавдрын химийн эмчилгээнд орсон хүмүүс цагаан бөөмөө төлжүүлэх зорилгоор авч уудаг. Турах зорилгоор мөн эмэгтэйчүүд их авч уудаг юм байна лээ.

-Түүхий эдээ яаж бэлтгэж, бүтээгдэхүүнээ яаж боловсруулж байна вэ?

-Эмээлт болон Дэнжийн мянгаас түүхий эдээ авдаг. Хатаалтын наад тал хүртэл бэлдээд нийлүүлдэг гэрээтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа.

-Одоогийн байдлаар ямар хүчин чадалтайгаар гүзээний цай үйлдвэрлэж байна вэ? Борлуулалт хэр байна?

-Манай компани одоогоор үндсэн есөн ажилтантай. Мөн түгээлт, түүхий эд боловсруулалт дээр гэрээтээр ажилладаг 15 хүн бий. Өдөрт 600-1000 гүзээний цай үйлдвэрлэдэг. Сард 3000-5000 гүзээний цай борлуулагдаж байна. “Номин”, “Оргил”, “Сансар”, “И-Март” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд 27000 төгрөгөөр, мөн хүргэлтээр худалдаалдаг.

-Бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ тухайд?

-Шүлхий өвчнөөс болоод Монгол малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах хориотой байгаа. Үүнийг зохицуулах арга юу байна гээд олон талаар нь судалж байна. Хаан банкны зүгээс манайхыг бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүртэл “Алибаба”-гаар дамжуулж борлуулахыг дэмжинэ гэсэн тохиролцоотой байгаа. Сая Хөх хотод болсон үзэсгэлэнд оролцсон. Хятадын зах зээлд гарвал бүтээгдэхүүнээ маш ихээр үйлдвэрлэх шаардлагатай болно. Одоогоор манай хүчин чадал бол хангалтгүй байгаа. Гэхдээ гэрээ хийгдвэл хөгжүүлээд, хүчин чадлаа нэмээд явах бүрэн боломжтой.

-Компанийн анхны хөрөнгө оруулалтаа авсан түүх их сонирхолтой юм. Та энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?  

-Тухайн үед хувиараа бизнес хийгээд явж байсан тул санхүүгийн нэлээд асуудалтай тулгарсан. Яахаа мэдэхгүй байж байтал бизнесийн хамтрагч залуу маань үсээ засуулж байхдаа үсчинтэйгээ ойр, зуурын юм ярилцах зуураа гүзээний цай гаргах бизнесийн санаагаа хэлж л дээ. Гэтэл тухайн үсчин залуу өөрт нь таван сая төгрөг байна, түүгээрээ хөрөнгө оруулалт хийе гэж. Тэгж анх гүзээний цайгаа савлаж, баглах түүхий эдээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид зөрүүлээд ашгийнхаа 10 хувийг өгөхөөр тохирсон. Сарын дотор л нөгөө таван сая төгрөгөө өгөөд, дахиад сарын дараа нь компанийнхаа 10 хувийг буцааж худалдаж авсан юм. Анх олон хүнд санал тавиад, хөрөнгө оруулалт хүсэж байсан ч хүмүүс итгэхгүй байсан бол одоо эсрэгээрээ манайхыг компанийн хувьцаагаа зараад, хөрөнгө оруулалт авах бол нээлттэй шүү гэдэг болсон.

-Төрийн зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ?

-Төр засгаас гаднын бүтээгдэхүүнийг оруулж ирэх биш дотоодоосоо худалдан авалт хийх, нээлттэй тендер шалгаруулалт зэргээр шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг л бүрдүүлж өгөх нь хамгийн бодит дэмжлэг болно. Тэрнээс буцалтгүй зээл, тусламж хүсэх нь бол утгагүй хэрэг.

-Танай компанийн алсын болоод хамгийн ойрын зорилго юу вэ?

-Хамгийн ойрын зорилго бол энэ ондоо багтаад “ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн 11-р сард нэрийн барааны эко, эрүүл мэндийн дэлгүүрээ нээх гэж байгаа.  Алсын зорилго бол дэлгүүрүүдийн лангуун дээр сахар ихтэй хийжүүлсэн ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн бус эрүүл, ашиг шимтэй бүтээгдэхүүн элбэг өрөөтэй байхад хувь нэмрээ оруулах. Магадгүй 10, 20 жилийн дараа чихрийн шижин өвчин буурч, манайх энэ бүтээгдэхүүнээ гаргах шаардлагагүй болсон байж ч болно.

-Гүзээний цайг Япон, Араб руу туршилтаар явуулжээ-

Эднийх Япон болон Арабын нэгдсэн Эмират улс руу гүзээний цайны дээжээ туршилтад оруулахаар илгээжээ. Хэрэв үр дүн нь амжилттай байгаа нь тогтоогдвол бүтээгдэхүүнээ экспортолж, үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэх аж. 

Чихрийн шижинг ардын эмчилгээгээр зүү тавьж бууруулж болдог ч буцааж өсгөхгүй байх тал дээр мухардалд оржээ. Тэгвэл үүнд гүзээний цайг туршихаар анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдоржийн удирдлага дор клиникийн туршилт эхэлсэн байна. Сайн дураараа 50 хүн туршилтад оролцох боломжтой бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд гүзээний цайг үнэгүй хэрэглэж, эмчийн хяналт дор хоёр удаагийн бүтэн цус, биохимийн шинжилгээнд хамрагдах боломжтой аж. Гол шаардлага нь гүзээний цайг өмнө нь хэрэглэж байгаагүй, чихрийн шижин нь 15-аас бага үзүүлэлттэй байх. Туршилтад сайн дураараа хамрагдахыг хүсвэл та 86083028 гэсэн дугаараар холбогдож бүртгүүлэх боломжтой.

Дэлхий дээр 10 хүн тутмын хоёр нь чихрийн шижинтэй. Чихрийн шижин өвчтэй хоёр хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэдгээ ч мэддэггүй гэсэн судалгаа байх аж. Тэгвэл 2030 он гэхэд чихрийн шижнээр өвчлөгсдийн тоо одоо байгаагаасаа хоёр дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

Монгол улсын хувьд энэ онд л гэхэд 33600 гаруй хүн чихрийн шижинтэй гэж оношлогдож. Чихрийн шижин гээд сонсохоор магадгүй танд хорт хавдар шиг хүнд тусахгүй байгаа байх. Гэхдээ энэ өвчнийг хүндрүүлснээр хөл, гараа тайруулах, цаашлаад амь насаа алдах ч эрсдэлтэй. Өнгөрсөн онд манай улсад чихрийн шижин өвчнөөр 318 хүн нас барсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 212 хүн энэ өвчнөөр хорвоог орхисон харамсалтай баримт байна.

Чихрийн шижин өвчнийг тойроод дэлхий дахинаа найман тэрбум долларын эмийн бизнес эргэлддэг аж.

Тус компаний гүзээ, сархинагийн цайнаас гадна эрүүл мэндэд тустай төрөл бүрийн цай, бэлдмэл үйлдвэрлэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцах боломжтой.

Ц.ЭНХЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баярлалаа зөв санаа

ZochinZochin
ZochinZochin

Ashiglaltad bxgui dugaar tavij xudlaa poprox xereg bsiimuu

Хангал
Хангал
Reply to  ZochinZochin

86083028 шүү

Иргэн
Иргэн

Малын таван цул үхрийн гүзээ идхэд саахар нам буудаг

Зочин
Зочин

Малаас хаях юм юу ч байхгүй ш дээ уг нь бага ч гсн ашиглаж байгаад баярлаж байна ЖДҮ шээс зээл өгөөд бүр томоохон үйлдвэр байгуулбал түүхий эд нь бэлэн байна даа

Зөв
Зөв

Маш сайн юм бналээ. Хэрэглэж байгаа хүмүүс маш их байдаг. Саахар нь 8 -9 заадаг хүн байнга уухад 6 дээр бариад байгаа

Зочин
Зочин

Янзийн эд бна лээ сайн буулгаж бна лээ амтын гоё болгочуул

Зочин
Зочин

Сайн байна уу. Баярлалаа. Би эрүүл мэндийг эмгүйгээр шийдэхийг хүсдэг нэгэн байна. Таны бүтээгдэхүүний туршилтад ормоор байна. Би хувийн сахилга баттай хүн. Та туршилтандаа авахыг хүсвэл миний утас 99279861. Чатаар бас холбогдож хариу өгч болно

Зочин
Зочин

Туршилтад оролцмоор байна. Тэтгэвэрт байдаг завтай, хувийн зохион байгуулалт сахиж чадна. 94002979.

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Баяр хүргэе танд. Монгол малынхаа бараг хаягдлыг эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгож, олон хүнд буян үйлдэх санаа тань ёсоор бүтэх болтугай. Манайхан ч бас юмыг санаж, сэдэж хийж байгаад баярлах юм. Төр засаг минь дэмжээсэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button