Байден Израилын талд зогсож Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2023.10.18/ Израилд айлчилсан билээ. Энэ айлчлалаараа тэрбээр АНУ Израил болон Газын зурваст тусална гэдгээ амласан байна.
Түүнийг айлчлахын өмнө Газын зурвас дахь Аль Ахли эмнэлэг агаарын цохилтод өртсөн билээ. Палестины тал эрх баригчид мэдэгдэхдээ агаарын цохилтын улмаас 471 хүн нас барсан гэсэн юм. Газын зурвас Израил Аль Ахли эмнэлэгт агаарын цохилт өгсөн гэж буруутгасан.

Харин Израилын тал Исламын экстремист бүлгийн харвасан пуужин эвдэрч эмнэлэг дээр унасан гэж мэдэгдсэн билээ. Байден айлчлалынхаа үеэр энэ тал дээр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр бидний харсан мэдээллээс үндэслэвэл, Газын зурвас дахь террорист бүлгийн харвасан пуужин эмнэлэгт унасан бололтой” гэж хэлжээ.
Аравдугаар сарын 7-ноос эхэлсэн дайны улмаас Израилын талд 1,400 гаруй хүн амь үрэгдсэн. Харин Газын Эрүүл мэндийн яам мэдээлснээр Израилын өгсөн агаарын цохилтын улмаас 3478 хүн амь үрэгдэж, 12065 хүн бэртсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу зөнөсөн өвгөн дэлхийд тун их гай болож байна даа