Дэлхийн авьяас ур чадварын тайланд манай улс яагаад 64 улсаас 64-д оров

Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2023”-ыг танилцууллаа.
Тус судалгааны эхний 10-т,
- Швейцар
- Люксембург
- Исланд
- Бельги
- Нидерланд
- Финланд
- Дани
- Сингапур
- Австри
- Швед улс тус тус эрэмбэлэгджээ.
Тэгвэл манай улс нийт 64 улсаас 64 дүгээрт орж, сүүл мушгисан байна. Манай улсын өмнө,
- 60-р байр - Филиппин
- 61-р байр - ӨАБНУ
- 62-р байр - Венесуэл
- 63-р байр - Бразил эрэмбэлэгдсэн.
Тэгвэл манай улс яагаад 64 улсаас 64 дүгээр байрт орсон бэ.
Монгол Улсын ерөнхий үнэлгээ 23.18 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр бар ухарсан явдал юм. Тэгвэл манай улс,
- Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр - 61
- Ур чадварыг татах хүчин зүйлээр - 64
- Мэргэжилтнэ, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй бэлэн байдлаар - 63
- Бага, боловсролын сурагч-багшийн харьцаа - 63
- Эрүүл мэндийн дэд бүтцээр - 62
- Ажилчдын урам зориг - 63
- Амьдралын чанар - 63
- Шударга ёс - 63
- Санхүүгийн ур чадвар - 64
- Чадварлаг менежерүүд - 64
- Их сургуулийн боловсрол - 64 дүгээр байрт орсон нь ерөнхий үзүүлэлт хойгуур эрэмбэлэгдэхэд нөлөөлсөн байна.
Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.
- 1) Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо
- 2) Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
- 3) Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness): Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал
Эдгээр үндсэн 3 бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн хог болжэээ . Хогийг бүтээгчид нь хэн бэ гэдгийг таацгаа
Yostoi l hog umaa . Argagui dee ger horoolol hotiin hogiig haraad l buur ch hog sh dee .
Pop bolovsroliin saidtai, hudla yrij shulsee uschuuleel bhad yaaj oodloh vee dee
Иймэрхүү зүйлд итгэж санаагаар унах хэрэггүй дээ. Монголчууд биш харин манай төр засаг, яам, төрийн �##�ба тэдний бодлого гэвэл үнэн байх.
Төр барьж байгаа новшнуудад ичих булчирхай гэж байна уу. Нэг л тэнгэрийн юм ярьж попрохоос цаашгүй өлөн хулгайчид
Үйлдвэр бүрд байх оффисийн идэвхигүй нөхдийг ур чадварлаг, өөриймсөг сэтгэлтэй болгоод өгөөч бурхан багш минь