Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Суудлын тэрэг том машины хойноос мөргөж, хоёр хүн амиа алдлаа

Зам, тээврийн осолСэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян 2 дугаар багийн “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:25 цагт очиход,  Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөжээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч Д/22 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат/, зорчигч Л/50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/ автомашины бүхээг дотороо хавчуулагдан нас барсан байсан тул 3 минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Maшq
Maшq

Сэтгэгдэл бичсэн хүнд хэлэхэд приус унсандаа бишээ ямарч суудлын тэрэг мөргөлдхөд лааз шиг бноо нэгнээ доош хийж хэрэггүй болгоомжтой яв

Зочин
Зочин

Хувийн тэргээр зорчиж яваад өчнөөн хүн амь насаа алдаж, бэртэж гэмтэж байна. Үүн дээр Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв нийлж арга хэмжээ авч ажилламаар юм.

Irgen
Irgen

Суудлын машин нь нөгөө л приус байсан байлгүй. Приус бол машин биш лаазны төмөр шиг нимгэн авс л гэсэн үг дээ. Манай иргэд приусээс болж жилд хэдэн хүн амиа алдаж байгаа бол энэ талаар судалгаа нтр байдаг болов уу.

Зочин
Зочин
Reply to  Irgen

Мэдрэлээ үзүүл

Зочин
Зочин
Reply to  Irgen

Medeegee unsh prius bish istima gj bn

Ххх
Ххх

22 нас жолооч болоод удаагүй туршлага байхгүй үхэх ээ мэдэхгүй давхидаг нас .
Харамсалтай юм .Гүн эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин

Bolgoomj haach ilvcdehgviee burhan min

Аагий
Аагий

Ямарч хэцүү юм бэ???? Харамсалтай Болгоомжтой явалдаа

Холбоотой мэдээ

Back to top button