УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Сүхбаатарын эхлүүлсэн Түгжрэлийн эсрэг хуулийг Б.Дэлгэрсайхан үргэлжлүүлнэ

Түгжрэлийн эсрэг хуулийн төсөлтэй болох асуудлыг шинэхэн сайд Б.Дэлгэрсайхан олон нийтэд мэдээлсэн.

Эл хуулийн төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэх урьдчилсан тооцоог гаргажээ.

Хуулийн төсөлтэй болсноор ийм хэмжээний эерэг үр дүн үзүүлнэ гэх гол найдварыг хуулийн төслийг дагалдуужл оруулах хууль тогтоомжууд юм. Тодруулбал, дараах хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна хэмээж байгаа. Үүнд,

  • Онцгой албан татварын тухай хууль
  • Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль
  • Автотээврийн тухай хууль
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль
  • Хот байгуулалтын тухай хууль
  • Зөвшөөрлийн тухай хууль
  • Өрийн удирдлагын тухай хууль
  • Газрын тухай хууль
  • Өрийн албаны тухай хууль
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тус бүр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан гэдэг.

Тэгэхээр нэг үгээр бол эл хуулийн төслийн зам ашигласны төлбөр, бусад холбогдох татваруудаар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх хэмжээнд хүрч байгаа гэж ойлгохоос өөр аргагүй.

Тэгвэл энэ талаар нэг жилийн өмнө экс Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлж байв. Тэрбээр "Түгжрэл бууруулахад татварын бодлоготой холбоотой асуудлууд байгаа. Энэ удаа түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Түгжрэлийн эсрэг хууль гаргана, үүнтэй зэрэгцэн зам ашигласны төлбөр зэрэг татварын чиглэлийг зэрэг авч үзье гэж харж буй" хэмээсэн юм.

Тэрбээр шинэхэн сайдын албан тушаалд суусныхаа дараагаар Түгжрэл бууруулах хуулийн төслийг боловсрлуулна, гаднын жишгээр хэд хэдэн зам ашигласны төлбөртэй болно гэх мэт зүйлсийг ярьж байв. Тэр дундаа Улаанбаатар хотыг А, B, C гурван ангилалд хувааж, хотын төв буюу А хэсэг рүү тээврийн хэрэгслээрээ зорчихын тулд өндөр татвар төлнө гэх агуулгыг ч ярьж байсан билээ. Түүнчлэн энэ байдлыг дагаад хотын төв дэх авто зогсоолын төлбөрийг нэмсэн байдаг.

Тэгэхээр Ж.Сүхбаатарын эхлүүлсэн, татварын аргаар түгжрэлийг бууруулах Түгжрэлийн эсрэг хуулийг түүний халааг авсан сайд Б.Дэлгэрсайхан үргэлжлүүлэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button