УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав.

УИХ-ын гишүүдийн 57.1 нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн үргэлжлүүлэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Энэхүү хуулийн төсөлд УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөрөв хоногийн завсарлага аваад байсан ч завсарлагын хугацаа дуусчээ. Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button