Нийгэм мэдээ
Баригдаж буй орон сууц захиалах бол хөрөнгийн маргаантай эсэхийг нягтлаарай

Цагдаагийн байгууллагаас иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дараах мэдээллийг хүргэж байна.
Та бүхэн орон сууц худалдан авах гэж байгаа тохиолдолд нэн тэргүүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй эсэх, "E-Mongolia" системд тухайн иргэн нь "Ү" дугаараар хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг шалгаж нягталсны дараа шийдвэр гаргаж байхыг зөвлөж байна.
Хэрвээ та баригдаж буй барилгаас орон сууц худалдан авах гэж байгаа тохиолдолд тухайн барилгын туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч, захиалагч аж ахуйн нэгжүүдтэй заавал уулзаж дундын эд хөрөнгийн маргаантай асуудал байгаа эсэхийг шалгаж нягталсны дараа шийдвэр гаргаарай.
Эх сурвалж: ЦЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
barigadaj bgaag asuudalgvi n yaj mdhiin