УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Казакстанд орон сууц барьсан Х.Нурлат, З.Сырымбек нарын хэргийг прокурорт хүргүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын удирдах албан тушаалтан Х.Нурлат, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч З.Сырымбек нарт холбогдох хэргийг АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө хууль бус давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Х.Нурлатыг Казакстан улсын Алмата хотод орон сууцны хороолол барьж байгуулсан хэргээр шалгаж эхэлсэн билээ. Түүнийг албан тушаалаас нь огцруулж, цагдан хорьсон ч удаж төдөлгүй сулласан байдаг.

З.Сырымбекийг 2022 оны арванхоёрдугаар сарын 09-нд Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин нартай хамт нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж байсан юм.

Тэднийг дундын “Онлайнложистикс” ХХК-иараа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. “Онлайнложистикс" компанийг Х.Нурлат 2008 онд үүсгэн байгуулж, З.Сырымбек хувьцаа эзэмшиж ирсэн. 2021 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл тус компанийн захирлаар Х.Нурлат ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнээ гэх хүнийг томилж, өөрийнхөө компаниас нэрээ хасуулжээ. Одоо тус компанийг Зухай Сырымбек, Батбаяр Эрдэнээ, Батбаяр Чөдөр-Эрдэнэ нар хариуцаж, хувьцаа эзэмшдэг. 


Х.Нурлатын талаар өмнө нь хүргэж байсан А.Бакейн шахаасаар ЭТТ-д орж, "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй дотноссон Х.Нурлат Алматад хорооллоо барьж дуусгажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2023 13:35

Хасагруугаа зугтаад насны �######�өнд тэндээ жаргах бэлтгэлээ хангажийдэг болтой

Зочин
Зочин
10 сар 30, 2023 17:58

Баян-Өлгийд хулгайн хороололоо барихгүй дээ. Тэгвэл ядаж олон Казак өрх айл шинэ байртай болох байж дээ. Хүний хүү хүрэн бөөртэй гэж үнэн юмаа.

Зочин
Зочин
10 сар 30, 2023 22:34

Хохинээ та нар хар хасгуудыг төрдөө з�##�хаар ингэдэг юм. Удахгүй Баянөлгийд чинь тусгаар улс байгуулаад с�##�гаж авна за ацнууд минь

Иргэн
Иргэн
10 сар 31, 2023 01:22

Баянөлгийд яагаад хороололоо барьж болоогүй юм бол хулгайн хөрөнгө болохоор тэгсэн байх эсвэл Монгол Улсад бүтээн байгуул�##�т хийх сонирхолгүй байна уу? Казахстандаа очиж амьдрах сонирхол байна уу? Энэ хүмүүс давхар иргэншил байна уу? Ш�##�гах хэрэгтэй л байна! Хилийн цаана яагаад тансаг хороолол байгуулж чадаж байна Новшиийн юмаа

Зочин
Зочин
10 сар 31, 2023 08:40

50,100 жилийн дараа Баян -Өлгий хэмээх аймаг үгүй болж мэднэ. Санаа буруутай даа. Гэхдээ монголчууд амархаан тавиад туучихна гэж үгүй биз. Хяд�##�цаан болно доо.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
10 сар 31, 2023 12:37

ямар даварсан хулгайчууд вэ ядаж баянөлгий аймагтаа барьж байгуулахгүй бүүр улс дамнасан барилга хот юу новш чинь монголын баялагыг гадны улсруу хулгайлан зөөсөн хэргээр шууд цаазаар авах ёстой юм бишүү эх орноосоо урван гээд хөгийн хулгайчууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button