Улс төрийн мэдээ

“Улаан” автобусаар 8.5 тэрбум “цавчсан” гэх хардлага Нийслэлийн аудитаас эхэлжээ

“Улаан”, “Ногоон” автобусны асуудал нийгэмд бухимдал дагуулсаар байна. Нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, 2009 оноос хойших нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил дандаа тендер шалгаруулалтгүй, шууд худалдан авалтын хэлбэрээр хийгдэж ирсэн талаар дурдсан.

Үүнд “Улаан” нь ч, “Ногоон” нь ч багтана гэсэн үг. Одоо автобусны худалдан авалтын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар АТГ-т хүсэлт өгөөд байна.

Мэдээж шууд худалдан авалт гэхээр “Дундаас нь мөнгө идсэн үү, цавчсан уу?” гэдэг асуулт, хардлага үүсдэг. Энэ үүднээсээ, 2022 онд гэрээлэн оруулж ирсэн 224 ширхэг улаан өнгийн автобусанд гэхэд нэг бүрийн үнэд нь 39.7 сая төгрөгийн зөрүү үүсээд буй.

Гэхдээ энэ зөрүүг юунд үндэслэн ярьж байгаа вэ?

Нэгт, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлт. Нийслэлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлт хийсэн аудитын тайландаа тэд дээр дурдсан 224 автобусын нэг бүрийн үнийг 305 сая төгрөг гэж бичсэн байгаа юм.

Хоёрт, тухайн автобусыг худалдан авсан гэрээ нь бий. Гэрээнд 305 биш 265.3 сая төгрөг гэж дурдсан. НЗДТГ-аас ч энэ оны нэгдүгээр сард “Улаан” автобусны үнийн саналын талаарх мэдээллийг энэ үнийн дүнгээр танилцуулж байсан.

Ингээд “Улаан” автобусыг аудитын дүгнэлтэд бичсэнчлэн 305 саяар авсан уу, эсвэл гэрээ болоод НЗДТГ-аас мэдээлснээр 265.3 саяар авсан уу гэдэг асуудал үүсээд байгаа юм.

Дундах 39.7 сая төгрөгийг 224 ширхэг автобусаар үржвэл, энэ худалдан авалтаар нийт 8.5 тэрбум төгрөгийн зөрүү үүснэ.

Зээлийн нөхцөлөөс татгалзсанаар “Улаан” автобусны үнийг буулгажээ

Атал энэ мэдээллийг тулган нягтлах, бүр тодруулбал, яг Нийслэлийн төсвөөс гарсан мөнгө нь хэд вэ гэдгийг баталгаажуулахад хүндрэлтэй байна.

Юуны өмнө, энэ 224 автобусыг БНХАУ-ын “Golden Dragon Bus” компаниас худалдаж авсан байдаг.

Тухайн компанитай Нийслэл 2022 оны аравдугаар сарын 11-нд гэрээлсэн. Дараа нь арваннэгдүгээр сард гэрээг шинэчлэн байгуулжээ. Үүнд харин анхаарал татах асуудал үүсээд буй.

Тодруулах юм бол, эхний гэрээ зээлийн нөхцөлтэй. Тэр дундаа урьдчилгаа төлбөртэй, хоёр жилийн хугацаатай зээлээр авахаар гэрээлж байж.

Үүндээ харин 305 сая төгрөгийн өртөг дээр тохиролцсон байсан.

Харин дараа нь, уг зээлийг дараа дараагийн жилд санхүүжүүлэхэд хүндрэлтэй учир “бэлэн мөнгөөр” худалдан авахаар шийдэж, улмаар гэрээг шинэчилсэн талаар албаны хүн хэлж байна. Зээлийн нөхцөлгүй, төлбөрийг шууд шилжүүлэх тул 305 гэдэг эхний үнэ 265.3 руу буусан гэдэг тайлбарыг өглөө.

Маргаан таслах субъект нь Нийслэл дэх Төрийн аудитын газар

Тэгэхээр, Нийслэл дэх Төрийн аудитын газар тайландаа хоёр дахь гэрээн дэх үнийг дүнг бус, эхний буюу зээлийн  нөхцөлтэй байх үеийн дүнг оруулж, дурдсан уу гэдэг асуудал үүсэж байгаа юм.

Тухайн тайланг эх хувиар нь онлайн хуудастаа байршуулаагүй байна. Уг нь 2022 онд хийгдсэн Нийслэлтэй холбоотой бүх аудитын тайлан байршсан байгаа юм. Харин төсвийн гүйцэтгэлийн тайлан л алга.

Аудитын байгууллага яг төсвөөс гарсан мөнгө дүн дээр дүн шинжилгээ хийх учиртай. Энэ үүднээс харвал “Улаан” автобусыг 305 сая төгрөгөөр авчээ гэж харж, итгэж болохоор.

Гэвч “Golden Dragon Bus” компани Zarig.mn сайтын сурвалжилгад хамтран ажилласан гэрээгээ үзүүлсэн бөгөөд үүнд 305 биш 265.3 сая төгрөгөөр дурдагджээ. Мөн дээр өгүүлсэнчлэн, НЗДТГ-аас ч гэрээг шинэчлэн байгуулснаар, 224 автобус нэг бүрийг 265.3 аяар, шууд худалдан авсан гэдэг тайлбар өгч байна.

Тэмдэглэл:

Иймд тайлбар нэхэх ёстой байгууллага нь одоо Нийслэл дэх Төрийн аудитын газар. Тэд адаглаад аудитын тайлангаа ил байршуулах, сэтгүүлчдэд тайлбар өгөх  хэрэгтэй байна.

Ташрамд, энэ оны нэгдүгээр сард Нийслэлээс “Улаан” автобусны талаар мэдээлэхдээ:

  • Xiamen Golden Dragon – 265.3 сая
  • Xiamen King Long- 275.2 сая
  • Asiastar – 288 сая
  • Yutong – 289.2 сая
  • Higer – 368 сая
  • Daewoo – 457.6 сая
  • Hyundai – 479.6 сая төгрөгийн санал өгсөн хэмээж байв.

НЗДТГ-аас сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр үнийн саналыг авсан. Ингэхэд хамгийн бага дүнтэй нь мөнөөх “Golden Dragon Bus” компани харагдаж байна. Гэхдээ эхний зээлийн нөхцөлөөр гэрээлсэн бол тийм биш. Төлбөрөө шууд шилжүүлэх агуулгаар дахин тохирч, төлбөрөө буулган, улмаар тус компанийг сонгосон гэдэг ерөнхий дүр зураг харагдаж байгаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

цавчсан хүнийн зарлаадхаачээ

Зочин
Зочин

Хэн хэн бэ. Нэрлэ. 1000 хүн байсан ч нэрлэ.

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

МАНын бүлэглэл

Зочин
Зочин

nogoonoo boduul harin ch sain awtobus shvv

Зочин
Зочин

Арай ч дээ идэж уухын дон тусчихжээ

Зочин
Зочин

уул нь шинэ л юм цавчиж дээ ядаж дахиад энэнээсээ аваад иркүү

Зочин
Зочин

улаан ногоон гэж солиороод байхийн нэрсийн зарлаачээ

Зочин
Зочин

Цавчаагүй тендэр гэж байхгүй. Хамгийн бага даа л 10 хувь шүү дээ. Үүнийг бүх хүн мэддэг. Үүнийг захиалагч нийлүүлэгч хоёр заавал тохироод л явчихдаг.

Зочин
Зочин

Ногоон автобуснаас цавчаа хийцэн, улаан автобус бас цавчаа хийцэн, одоо ямарч өнгөгүй будаггүй автобусны тендер зарлаад үзвэл яадаг бол оо.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Harin ee? Esvel buur "hamilon"ongoteig oruulbal yah boloo. Anhnaasaa udej uuh durtai huus tiim ongiig oruulj irsen bol buhaj bhad ni bolomj baisan ym bishuu ha ha ha

Зочин
Зочин

Одоо бүр аудит нь орлцочисан юм бишүү. Нам, нам, намын томилгоо ийм л юманд хүргэж байна шүү дээ.

Зочин
Зочин

Аудит хардаж сэрдэхгүй зөвхөн баримт нотолгоогоон дээр ажлаа хийх хэрэгтэй......ер нь улсын энэ их хөрөнгө мөнгөн шамшигдуулж байхад жил бүр ордог аудит юугаа үзэж шалгадаг болж бнааа....аудитууд ажлаа сайн хийдэг бол сайнсан...хулхи шалгадаг аудитын газруудыг хаа.

Зочин
Зочин

өсөхийн өлөн зан чинь даамжирвал өлөнтөх өвчин блдог юм бна... өлөн юмнууд бүгд мэдрэл муутай өвчтэй

Иргэн
Иргэн

305 сая нь 265 сая болж буусан юм бол юу гээд толгой эргүүлээд бна вэ?

Namiin sanhiug shalgah heregtei
Namiin sanhiug shalgah heregtei

Nam

Зочин
Зочин

Санжийн Баярын засгийн газрын үед 400 автобус оруулж ирсэн гэдэг тэр үед 1 автобуснаас 60 саяаас багагүй цавчаа хийсэн гэдэг 400х60сая=24 н тэрбум төгрөг тэр үедээ бага мөнгө биш.

Зочин
Зочин

Энэ улаан автобус- хятадын тосгон дотор л явдаг бага оврын автобусыг евростандартын автобусны үнээр шахсан юм чинь энэ битгий хэл цавчаа байгаа шалгаж шийтгэх хэрэгтэй...
Улаан автобусыг ч буцааж том оврын олон суудалтай евростандартын сайн автобусаар солимоор.....

Холбоотой мэдээ

Back to top button