Японд галт зэвсэгтэй этгээд хүн барьцаалжээ

Япон улсад галт зэвсэгтэй этгээд шуудангийн байранд нэвтэрч, найман цагийн турш хүн барьцаалсан хэрэгтнийг баривчилжээ. Энэ хэрэг Сайтама мужийн Вараби хотод мягмар гарагийн /2023.10.31/ өдөр болсон байна.
Хэрэгтэн хоёр эмэгтэй барьцаалж нэгийг нь өөрөө сулласан явуулсан бол цагдаа нар барьцаанд үлдсэн эмэгтэйг хүчээр сулласан юм. Цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэн 80 настай, шуудангийн байранд нэвтрэхээсээ өмнө Тодачүо эмнэлэгт хоёр хүнийг бууджээ.

Мягмар гарагийн /2023.10.31/ 13:15 минутын орчим эмнэлгийн ойролцоо байсан хүн цагдаагийн байгууллагад “Би чанга чимээ сонссон. Гадаа гараад харахад буу барьсан юм шиг хүн мотоцикл унаад явж байсан” гэж мэдэгдсэн байна.
Сайтама мужийн цагдаагийн алба мэдээлснээр 40 гаруй настай эмч, 60 гаруй настай өвчтөн будуулж бэртжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэдний гэмтэл амь насанд аюултай бус, ухаантай байгаа аж.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.