Нийгмийн

БНСВУ руу визгүй зорчих, мах экспортлох боломж нээгдэж, Во Ван Тыөнгийг айлчлахыг урилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд,

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
  • Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд Монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийг ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Эх сурвалж: https://president.mn/27828/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Визгүй болчвол нөгөө хэдэн урт гартнууд нь очиж хулгай хийгээд вьетнамын цагдаа нарыг ажил ихтэй болгох биз

Зочин
Зочин

Манай хэдэн кааяаачид яаах вэ монгол охид салтаагаа дэлбэ авхуулхана дээ.Хужаагаа яаая гэж байхад бас нэг хар яр гэсэн амьсгаанууд

Холбоотой мэдээ

Back to top button