НИЙГЭМ

Харьд хөгөө чирж яваа ч тэр Монгол Улсын иргэн

Өмнөд Солонгост хараар ажиллаж, хэрэг түвэгт холбогдож явдаг Монголчуудын тухай дуулиан байсгээд л шуурна. “Хүний нутагт нэрээ хичээж яваасай” гэж эндээс бид халаглана. “Солонгост Монгол хүнтэйгээ л таарвал зугтдаг юм шүү” гэж нэг нэгэндээ захина. Нэг ёсондоо Монгол гэдэг нэрээ Солонгосын хэвлэлээр муучлуулахаар бид дутаагүй. Гэтэл жир нэг монгол иргэн халаас суйлаад баригдсангүй. Үндсэн Хуулийн Цэцийн дарга солонгос эмэгтэйн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт үйлдсэн гэж цоллууллаа. Нисэх буудлаас саатуулагдаж, “Согтуу байсан учир санахгүй байна” гэж мэдүүллээ. Хамгийн гол нь, “Чингис хаанаас өөр юу ч үгүй буурай оронд доромжлуулав” гэж Солонгос хүмүүс бухимдлаа.

Хэрэг цацагдсан дор ҮХЦ-ийн зөвлөлөөс, “Андуурсан байх аа, өөр монгол хүний хийсэн үйлдэл шүү” гэсэн утгатай албан мэдэгдлийг гаргаад амжсан. Харин дарга Д.Одбаяр БНСУ-ын Цагдаагийн албанд мэдүүлэг өгөхдөө тэс өөр зүйл ярьж, “Хэрэв хохирогч эмэгтэй тэгж ярьсан бол үнэн байх аа, би согтуу байсан учир санахгүй байна” хэмээснийг нь олон улсын хэвлэлүүд шүүрэв. Харьд хөгөө чирж явна, тэр.

Солонгосчууд Д.Одбаяраар дамжуулж нийт Монгол орныг доромжилж гарав. “ҮХЦ-ийн дарга нь ийм байхад энэ улсад очиж үзээд ч хэрэггүй”, “Угаасаа Монголчууд айхтар бүдүүлэг улс” гэхчлэн муучилж, хараалын үг чулуудаж, “Бид ер нь Монголчуудаас өшөө авсан ч багадах хүмүүс” гэж сошиал орчинд буцлав. Харин бид эндээс Д.Одбаярыг “Улсын нэр гутаасан” хэмээн хялайж, өөр хоорондоо өөдийн бараа үзүүлэхгүй харааж яваа, бас. Гэлээ ч тэр Монгол улсын иргэн билээ.

Төрийн түшээ хүнээс гарч боломгүй алдааг тэр үйлдсэн. Гэхдээ харьяалагдах улстай, хамгаалах төртэй, эргээд очих ээж аав, эх оронтой биш үү. Харьд хөгөө чирж, хүн амины хэрэг үйлдсэн садист Солонгосоос илүү чичлүүлж яваа тэр “манай” л хүн. Нөгөө талаар эл үйл явдал бид бүхний л толин тусгал. Ял эдэлдэг ч бай тэр нь эх орондоо байвал зүй. Өөрөөр бол, өөрийн орны иргэнээ нэн түрүүнд хамгаалдаг, чингээд өөрсдөө ч бас шийтгэж чаддаг гэдгээ манай төр харуулах хэрэгтэй.

Тэр хэчнээн буруутай ч, өөрийн улсын иргэнээ харийн хүмүүст доромжлуулж, шийтгүүлж явахтай эвлэрэхгүй байх нь зөв, бид. Харьд хөгөө чирж яваа ч Д.Одбаяр Монгол улсын л иргэн.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Suk
Suk
11 сар 8, 2019 11:34

Yag unen...Emt heregten geed etseg eh n huuhdee, ah duu negnee davtan devsleh hereggui. Buruu yum hiisen...gesen ch "manai teneg" shuu dee.Hariinhantai niilj, muuhai ch gesen negnee davhar almaargui baina daa!

Ооашш
Ооашш
11 сар 8, 2019 12:07

Монгол улсыг дорожилсоных нь төлөөсөнд Монголд дураараа дургиж байгаа бүх солонгосчуудыг хөөж гарга. Бүх телевизүүд солонгос сери�##� гаргахаа зогсоо. Солонгос бараа зардаг дэлгүүр солонгос хоол хийдэг ресторан хоолны газруудыг хаа хоолыг нь битгий ид. Korean Air-ээр бүү үйлчлүүл хоосон нисэж ирээд хоосон буцаад нисэг.

Иргэн
Иргэн
11 сар 8, 2019 13:01

Өдий наслахтай юу сурч мэдэж байсан юм вэя? Арайч дээ...

Irgen
Irgen
11 сар 8, 2019 14:13
Reply to  Иргэн

Munag dargiin munhag uildlees bolj mongol uls lingej hohirov.

Овгон
Овгон
11 сар 8, 2019 15:08

Зов санаа шуу!Гэвч уурэг хариуцлага мэддэг торийн тушээд ховордож байгаа нь хойч уедээ ямар нолоо узуулж байгааг ойлгох цаг болсон шуу!Эрх дээдлэж уурэг хариуцлага тооцохгуй болохоор буруудах байгаа бодит жишээг харуулж байна.

ZOCHIN
ZOCHIN
11 сар 8, 2019 16:57

Одбаяртай биш ард сууж байсан 42настай Батчулуун гэдэг новшийн �####� л �######�ийг нь барьж базаж �##�гадсан гэж байна.өмнө нь Цахилгаан холбооны дарга байсан нөхөр юм байхаа.муу гөлөгөөс болж монгол улсын нэр хүнд байхгүй болж байнаа

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 8, 2019 17:05

Цахилгаан холбооны даргаар ажиллаж байсан Батчулуун гэж 42той хүн онгоцны үйлчлэгчийн богино юпкэн доогуур нь с�##�тааруу гараа оруулсан гэх юм.энэ л үнэн байх.түүнээс биш �######�өнд хүрсний төлөө ч биш байхаа.Муу нохойн бөөсд гараа с�##�тааруу хийчэх хүүхэн олдоогүй л юм байх да.

Zochin
Zochin
11 сар 8, 2019 17:58

Төрийн өндөр �##�бан туша�##�тан хүн биеэ авч явах наад захын чадвар сураагүйн гай.

Зочин
Зочин
11 сар 8, 2019 18:04

muu kimchinuud manai tamirchidiig doromjloo biz de

Zochin
Zochin
11 сар 8, 2019 18:52

Ene novsh irenguutee turuus z##lah blgui dee.
Harin Korean air - aar nisehgui baiya gedgiig denjij bn. Uund negdie ahan duus mini.

zochin
zochin
11 сар 8, 2019 19:06

tend bolson ym tendeel shiidegdeg ger bvlee eh ornoo doromjilson hvn tiiml sn er hvn ym bol vvreh yostoi ylaa ooroo vvreed ireg bid oroltsoh shaardlaga alga

Зочин
Зочин
11 сар 8, 2019 19:32

eniig bchsen n bs 1 bogs doloogchuu

Поп
Поп
11 сар 9, 2019 05:13

Жирийн иргэд ийм үйлдэл гаргасан тохиолдолд нээх хүндээр тусахгүй олон хүний дунд сайн, муу янз бүрийн хүмүүс байгаа гэх байсан.
Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг бол хуулийн ноён оргил Монгол улсыг нүүр царай болж байгаа хүн шүү дээ.

Иргэн
Иргэн
11 сар 9, 2019 12:57

Төрийн өндөр �##�бан туша�##�танд бүх төрлийн мэдлэг дад�##� олгох хичээл дугуйлан хэрэгтэй юм шиг , эсвэл тэд юм сурдаггүй хөлдүү толгойтон ч юм шиг яамаар ч юм бэ дээ.

Монгол
Монгол
11 сар 9, 2019 22:19

Даян дээрхийн оройгоос давааны ёроолд унав аа гэж нэгэн хошин шогын жүжгэн дээр гардаг шиг манай төрийн �##�ба хашиж байгаа хүмүүс хэнэггүй хэнэггүй гэхэхэд арай дэндүү байна Монгол хүн нэгнийгээ ядарч явхад нь ба�##�ж дээрэлхэх дургүй л дээ гэхдээ одоо УИХ-д ч тэр, Цэцэд ч тэр, шат шатны сайд дарга нарын хэмжээнд ч тэр эх орон ард түмнийхээ нэр нүүрийг бодох цаг болсон шүү хувиа хичээгээд довоо шарлуулаад ядаж эх эцгээс өгсөн энэ биеэндээ эзэн болоод хавийн хүнийг оролдолгүй мөрөөрөө яваа ч л гэж хүсмээр байна. Энэ бүхэн хаа хамаагүй хол газар хүний газарыг царайчлан ажиллаж амьдарч байгаа Монгол хүнд тэнэг монгол үхэр монголоороо дуудуулхад хүрч байна Монгол хүн болж төрсөн нь буруу юу, харьд гараад мөрөөрөө ажил хийж амьдр�##�аа з�##�гуулж байгаа нь буруу юу?

StevSlarie
StevSlarie
1 сар 16, 2020 22:59

Canadian Pharmacy Accutan Amoxicillin Side Effect Baby Hyper [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Farmaco Propecia

LesOrdiff
LesOrdiff
1 сар 31, 2020 04:27

Temovate http://apcialisle.com - cheapest cialis 20mg Amoxicillin Medicine Cialis Kamagra Oral Jelly France

MatFuse
MatFuse
2 сар 6, 2020 04:38

Propecia Precio http://cialisjh.com - cialis canada Acquistare Kamagra In Linea Buy Cialis Commander Cialis Belgique

LesOrdiff
LesOrdiff
2 сар 11, 2020 06:32

Trihexyphenidyl http://cheapcialisir.com - cialis price Venta De Cialis Alicante cheapest cialis 20mg Online Viagra Sales Canada

Холбоотой мэдээ

Back to top button