Нийгэм мэдээ
ЭМЯ: Халтирч унахаас сэргийлж, резинэн ултай гутал өмсөөрэй

Их хэмжээний цас үргэлжлэн орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаа ихсэж байгаа тул ААН, байгууллагууд болон айл өрх, хувь хүмүүс дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг ЭМЯ, ГССҮТ-өөс мэдээллээ.
- ААН Байгууллагууд цас орсон үед ойр орчмынхоо 50м талбайн цасыг цэвэрлэж иргэдэд аюул осолгүй үйлчлүүлэх нөхцөлөөр хангах үүрэгтэй.
- Айр өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх
- Хувь хүмүүс дулаан хувцаслаж, халтирч унахаас сэргийлж резин ултай дулаан гутал өмсөх.
- Мөн шаардлагагүй бол хол замд явахгүй байх.
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагатай багаж хэрэгслийг авч явдаг байхыг зөвлөж байна.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гялгар хавтангаар зам тавьчаад резин ултай гут�##� өмс гэдэг сонирхолтой тогтолцоотой орныг үзээгүй юм бн