Top StoriesНийгэм ярилцлага

50 жил дархан хийж буй Д.Алтангэрэл: 300-400 загвар зохиосон гэхдээ нэгийг ч баталгаажуулж аваагүй

Тэрбээр 1970 онд 16 настайдаа Үйлдвэр хоршооллын техник мэргэжлийн сургуулийн дархны ангид элсэн орсон. Наймдугаар ангиа төгссөн тэр жил Архангай аймгаас “олдсон” хуваарь нь л энэ байж. Гурван жил дархнаар суралцаж 19 насандаа Урлаг төмөрлөгийн эдлэлийн компинатаас ажлын гараагаа эхэлсэн.

1975 онд Гоёл чимэглэлийн үйлдвэрт /Зоос гоёл/  хуваарлигдаж, тэндээ 29 жил загвар зохион бүтээгчэээр ажиллажээ. Ингээд үйлдвэр нь хувьчлагдахад Урт цагаанд ирж дархан хийх болсноор даруй 20-иод жил өнгөрчээ.

Далаад настай ч хөнгөн шингэн, залуухан тэрбээр 50 гаруй жил л тасралтгүй дархан хийлээ, хүний эд гоёлыг үнэн сэтгэлээсээ сайхан хийгээд өгчихсөн гэж тархи оюунаа ажиллуулдаг хэмээн угтлаа.  

-Арван хэдхэн настай охин уран дархнаар ажлын гараагаа эхэлсэн гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм. Ажлаа юунаас эхэлсэн бэ?

-Дарханы сургууль төгссөн хүн чинь дархнаа л хийнэ биз дээ./инээв/ Урлаг төмөрлөлийн эдлэлийн комбинатад ажилд ороод зэс, мөнгөн аяга хийж эхэлсэн. Үйлдвэрийн аргаар, норм төлөвлөгөөтэй бүх дамжлага гар ажиллагаатай тийм л байсан. Тэгээд удалгүй Гоёл чимэглэлийн үйлдвэр буюу олны мэдэхээр “Зоос гоёл”-ын үйлдвэрийн загвар зохион бүтээгчээр очиж, тэндээ 29,5 сар ажилласан. Ээмэг, бөгж, гинжний эхний хийц загварыг 29 жил гаргасан гэсэн үг.  

-Хэчнээн загвар гаргасан бол...?

-Тоолж ч байсангүй, бүртгэж ч явсангүй. Чам шиг ингээд намайг асууж, лавлах хүн ч байсангүй. Би чинь урдах ажлаа л сайн хийчих гээд хичээж суудаг эгэл даруухан чавганц байхгүй юу. “Зоос гоёл” хувьчлагдахад “Урт цагаан”-д ирсэн. “Зоос гоёл”-д олон загвар хийсэн. Одоо ч тэр загварууд хийгдэж л байна.

-Таны нэр дээр бүртгэлтэй баталгаажуулсан загвар бий юу?

-Тэр үед патентжуулна энэ тэр гэсэн ойлголт байгаагүй ээ. Төр засаг ингэж эргэнэ гэж төсөөлөөгүй. Урдахь ажлаа л сайн хийх чиглэл, зорилготой цагтай уралдаад л гүйж явсан, бидний үеийнхэн. Манайд загвар зохион бүтээгч гурван хүн байсан. Хоёр маань бурхан болж би л үлдлээ дээ. Одоо эргээд бодоход зоосны багш бурхны загварыг гаргаж хийсэндээ их баярладаг. За тэгээд “Сарнай” гинж, сүйжин ээмэг, цулгай бөгж гээд 300-400 загвар лав гаргасан. Тэр болгон дээр энэ минийх, би хийчихлээ гэж огт хандаж байсангүй. Бушуухан дараагийн ажил руугаа л орно. Тэгээд л үйлдвэр маань хувьчлагдахаар бодох санах юмгүй “Урт цагаан”-д ирээд суучихсан. Насаараа хийсэн ажил маань болохоор надад төвөгшөөх юм байгаагүй.

-Эмэгтэй хүний хувьд хүнд ажил уу?

-Хүн болгон хийх ёстой зүйлээ туулаад л явдаг. Аягыг гараараа хийдэг байсан үеийг бодоход одоо бүх л зүйлийг хэвээр цутгадаг болсон. Хийх ёстойгоо хийж хүнд хэцүү гэж дүгнэж, шантралгүй явсаар нэг мэдэхэд тавиад жил өнгөрчээ. Ажилдаа дасчихсан даа. Анх эхэлж байгаа хүмүүст бол хүнд шүү дээ. Санаанд нь ч буухгүй. Олон жилийн давтамжтай хийсэн учраас хэвийн болчихдог.  

-Дээхнэ үед дархан хүн гэдэг өндөр хүндэтгэл хүлээдэг байлаа-

-Завсарлалгүй 50 жил ажилласан гэхээр ар гэр, ахуй байдлаа хэрхэн зохицуулж байсан бэ?  

-Дунд нь гурван жил завсарлаж, Солонгост очиж ажил хийсэн. Бусдаар бол энэ ажлаа л хийсэн. Миний нөхөр Урлаг эдлэлээс л надтай хамт ажилласан сийлбэрч хүн байлаа. Дээр үеийн одон, медалийг хийсэн дээ. Бид хоёр Гоёл чимэглэлийн үйлдвэрээс Урт цагаанд хамт ирсэн. Даанч хань минь 2005 онд бурхан болсон доо. Бид хүү, охин хоёртой. Хүү цагдаагийн байгууллагад, охин худалдааны чиглэлээр ажилладаг. Олон сайхан шавь нар маань байна. Залуу байхад цагтай уралдаж, ажлаа л хийдэг байсан. Амьдрал ахуй тэгээд аясаараа эмхрээд л байж. Эгч нь төрөлхийн олон зүйлд хүртээмжтэй биш хүн л дээ. Сэтгэлээсээ хийгээд өгчихье, таалагдаасай, сэтгэл нь дүүрэн гараад яваасай  л гэсэн бодлоор өнөө хүрчээ. Хувиараа ажиллаад ирэхээр үр хүүхэд, амьдралдаа хүссэн цагаа зарцуулж болдог давуу талтай. Урт цагаанд ирж сууснаасаа хойш хүүхдүүдээ сургууль соёлд явуулаад, одоо ач, зээгээ зөөж, хүргэдэг болсон доо.

-Өдөрт дунджаар хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Хүнгүй өнжих өдөр ч бий. Арваад хүнд ч үйлчлэх өдөр ч олон. Чаддаг болгоноо л хийнэ. Захиалга аваад бодож сэтгээд загвараа гаргана. Гараар хийлгэе гэвэл өөрөө зохиогоод нүдэж цохиод л суучихна. 2000 он хүртэл бид нар дандаа гараар хийж байсан. Одоо 70 хүрч байгаа хүн өөрийнхөө хүч чадалд тааруулаад л ажиллаж байна.  

-Таны загварын онцлог нь юу вэ?

-Миний хувьд ээмэг, бөгжөөр дагнасан дархан. Загвараа хүнд шууд хүрэх ур хийцтэй гаргахад анхаардаг. Би 20 настайдаа Орос, 22 настайдаа Унгарт, хожим нь 1995 онд Германд очиж мэргэжил дээшлүүлсэн. Унгарт гинжний технологи сурч ирээд “Сарнай” загвараа бүтээсэн. Одоо энэ миний загвар, үүний анхны загварыг би гаргасан гэхэд хэн ч үнэмшихгүй. Хамт байсан хүмүүс л мэднэ. Тухайн үе нийгмээрээ л ийм байсан юм даа.  Харин "Зоос гоёл"-ын түүхэн номон дээр энэ бүхэн байдаг юм.

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Танд удамд уран дархан хүн бий юу?  

-Бурхан ухаан энэ тэр гэдгийг мэдэх юм алга. Миний удам угсаад дархан хүн байгаагүй. Тухайн үед амьдралын эрхээр л олдсон мэргэжлээрээ суралцаад тэр замаараа өдий хүрлээ. Нүдний хараа, гарын ур, мэдрэмж, оюун ухаан гээд бүх эд эсээрээ оролцдог онцлогтой ажил. Дээхнэ үед дархан хүн гэдэг өндөр хүндэтгэл хүлээдэг, нэр хүндтэй мэргэжил байлаа. Гэтэл өнөөдөр хэдэн арван жилээр хэрэглээд ирсэн бодисыг нь хор гээд зарлаж байна. Хорт бодис юунаас илэрдэгийг мэдэхгүй хүмүүс байна. Эгэл дархчууд бидэнд хортой юм байхгүй ээ. Мөнгийг хүхрийн хүчлээр өнгөлдөг байснаа болиод сүүлийн үед лимоны хүчлээр хэрэглэдэг болсон. Алтыг давсны хүчлээр өнгөлдөг. Энэ ажлыг 50 жил хийхэд нэг удаа хордож, харшилж өвдөж байсангүй ээ. Сайхан ажил мэргэжлийг нь муучлахаар гомддог юм байна. Дархны ажил гэдэг үнэнч шударга, сэтгэлтэй хүний хийдэг ажил.

Биднийг дархан эмэгтэйтэй уулзах үеэр Урт цагаан ахуйн үйлчилгээний төвд Экологийн цагдаагийн газраас шалгалт ирээд явсан, Онцгой байдлын газраас шалгахаар ирж байгаа үе таарсан юм. Д.Алтангэрэл "Өчнөөн олон хүн амьдралаа залгуулдаг газрыг нураана, буулгана гээд янз бүрийн газраас ирж шалгаад сэтгэл санаа ч тавгүй байна. Зориод ирсэнд чинь баярлаж байгаа ч үүнээс илүүг яриад тухлан суух боломж алга" гэсэн юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 9, 2023 11:18

УРТ ЦАГААНЫГ БУУЛГАНА ГЭЖ СҮРЖИГНЭЭД, НИЙСЛЭЛ ӨМЧӨӨ МЭДНЭ, ИРГЭДИЙН САНАЛААР НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА ГЭЭД МЭДЭГДЭЛ ХУУДАС ӨГЧЭЭ. ЭНГИЙН ХҮН ХАРАХАД МАШ ИХ ИЧМЭЭР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ЭМЭГТЭЙ ШИГ ЯМАР Ч ХЭЛ АМГҮЙ, ТӨРӨӨС МӨНГӨ НЭХЭХГҮЙ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ, АМЬДРАЛАА АВЧ ЯВАА ОЛОН ХҮН БАЙДАГ ЮМ БЭЛЭЭ. ДАРГА НАРТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС БИШ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮЗДЭГИЙН ТОД ЖИШЭЭ. БАС БОЛООГҮЙ НОГООН БАЙГУУЛАМЖ ТАРИНА ГЭЧИХЖЭЭ. ЖИЛД ГУРАВХАН САР АСАР ИХ ЗАРДЛААР НОГООН ХАРАГДДАГ ТЭР ӨВСӨӨР АМЬДРАЛАА АРАЙХИЙН ЗАЛГУУЛЖ ЯВАА ЭНЭ ИРГЭД ХООЛ ХИЙХ ЮМ УУ. ТЭР ӨВСӨН ДЭЭР ЧИНЬ АРХИДАЛТ, ТАНХАЙРАЛ, ХОГ НОВШ ХӨГЛӨРСӨН ГАЗАР БОЛДОГ. ТӨР, ДАРГА НАР ИРГЭДЭЭ НОХОЙ ШИГ ДОРД ҮЗЭЖ ХӨӨЖ ГАРГАХЫН ОРОНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ, ТҮРЭЭСИЙН БАЙРЫГ НЬ АЛЬ БОЛОХООР ӨӨРСДӨД АШИГТАЙГААР ШИЙДЭН ӨГЧ, БАС ТҮРЭЭСИЙН ЗАРДЛЫН ЗӨРҮҮГ ТӨРӨӨС ТОДОРХОЙ ХУГАЦААНД ОЛГОХ, БАС АМЬДРАЛЫН БАТАЛГААГ НЬ ХАРЖ ҮЗЭХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ГЭЭД ОЛОН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ БААХАН ГАРААШ НУРААЖ, ЯДАРСАН ИРГЭДИЙН ЗЭЭЛЭЭР АВЧ, АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ МАШИНЫГ ГАДАА ТАВИУЛЖ, ТОНОН ДЭЭРЭМДҮҮЛЖ, ДАВХАР ДАВХАР ХОХИРООЖ, ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРСӨН. ӨНГӨРСӨН Ч ГЭЖДЭЭ ИРГЭД МЭДЭЖ, ЯАЖ ХАИУЦЛАГА ТООЦОХОО ДОТРОО БОДООД ХҮЛЭЭЖ СУУГАА.

Зочин
Зочин
11 сар 10, 2023 18:44
Reply to  ЗОЧИН

Газарт шун�##�таж байгаа даа.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 16:17

Энэ дарханы хаяг бна уу?

Зочин
Зочин
11 сар 10, 2023 23:12
Reply to  Зочин

Энэ эгч ёстой мундаг дархан урт цагаанд ажилладаг захын хүнээс асуухад л мэднэ. Урт цагаанаас химийн хүчтэй бодис илрүүллээ гээд сүржигнээд бсан энэ эгч эрүүл саруул 76 насыг зооглоод ажлаа хийгээд улсаас таван цаас гордьхгүй схн л бнашдээ. Улны ард түмнээ битгий харлуулж бай!!!! Ногоон бгууламж нэрийдлээр з�##�уучуудын массыг авсан бхад дараа нь эд нар өөрсдийгөө зугаацуулах юм барина шээ. Зүгээр л газарт шунасан луйварчид шүү дээ!!!!

Зочин
Зочин
11 сар 9, 2023 19:42
Reply to  Зочин

99731050 zalgaarai

Иргэн
Иргэн
11 сар 9, 2023 22:45

Эгчдээ урт нас�##�ж удаан жаргахыг хүсье. Ар Батцэнгэл

Зочин
Зочин
11 сар 10, 2023 10:16

Дархан хүн бурхан ухаантай,гайх�##�тай сайхан түүх уншлаа, танд аз жарг�##�, амжилт хүсьё

Зочин
Зочин
11 сар 10, 2023 14:12

Алтанцэцэг таниар юм хийлгэе ээ. Утасаа үлдээж бодох уу? Баярл�##�аа.

Зочин
Зочин
11 сар 10, 2023 15:40
Reply to  Зочин

Altai egchdee ervvl enh ,yrt naslahig ervve

Оюунчимэг
Оюунчимэг
11 сар 10, 2023 17:45

Сайн байна уу Сайхан өвөлжиж байна уу Өөрөөр чинь юм хийлгэвэл яаж холбогдох вэ Баярл�##�аа

Зочин
Зочин
11 сар 10, 2023 23:24

Юуны өмнө энэ эгчид эрүүл энхийг хүсэн eрөөe. 50 жил дархан хийсэн хүн эрүүл саруул ажлаа хийгээд явж бхад юун хортой бодис хэргэлдэг гээд б�##�айраад бгаа юм бэ? Амьд жишээ энэ бишүү? Энэ урт цагааны газарт шунасан Нямбаатарын з�##�ь мэх.

Zochin
Zochin
11 сар 12, 2023 03:04

Yaagaad uuriinhuu buteeliig batalgaajuulj avaagui um be haramsaltai, taiz urlagiin buteeld chimeg bolood yavj baigaadaa, az jargal eruue, ????

Ганаа
Ганаа
11 сар 12, 2023 12:09

солиорч өгөх юмаа.�##�т мөнгөний дархан заав�##� Бура .Тунсаа ашиглаж юмаа хийдэг .одоо байтугай дээр үед ч дархчууд энэ матери�##�уудыг ашиглаж юмаа хийдэг байсан.химийн хор ч гэх шиг �##�итах юмаа.нэг л их гранат буу сум химийн хүчтэй хор хадг�##�сан юм шиг.төрөөс юу ч гуйгаагүй мөрөөрөө амиа аваад явж байгаа иргэддээ л хатуурхаад байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button