Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгост Харвардын талаар хэн ч мэддэггүй бол Оксфордыг андахгүй

БНАСАУ-д хүүхдүүдэд багаас нь АНУ-ыг бүхэлдээ муу муухай орон гэж заадаг. Ийм учраас хүүхдүүд багаасаа эхлэн “Америкийн новшнууд” гэх мэт үг хэллэг сурдаг аж. Ийм учраас хойд солонгосчууд АНУ-ын талаар маш бага мэддэг байна.

Харвардын их сургууль

Дэлхийд алдартай Харвардын их сургууль Умардад ямар ч нэр хүндгүй, бараг хэн ч мэддэггүй. Гэхдээ олон хүн Оксфордын их сургуулийн талаар мэддэг байна. Хэдийгээр Их Британи нь барууны, ардчилсан орон ч Хойд Солонгост АНУ-тай харьцуулахад Их Бранийн талаар илүү их мэдээлдэг аж.

Ийм учраас Их Британи зэрэг Европын бусад орнууд Хойд Солонгост хүний эрхийг хангах тал дээр идэвхтэй ажил хийх хэрэгтэй гэж Умардаас оргон зугтсан Эом Ён Нам хэлжээ.

Оксфордын их сургууль

Эом “Korea Times”-д ярилцлага өгөхдөө “Хойд Солонгосын дэглэм АНУ-ыг сонсохгүй ч гэсэн Их Британи болон Европын бусад орны хэлэх зүйлд дургүй байж магадгүй ч ядаж сонсож магадгүй” хэмээсэн юм.

Мөн тэрбээр АНУ, БНАСАУ-ын дипломат харилцаа сайжирсан ч хойд солонгосчууд багаасаа АНУ-ыг муу муухайгаар сонсож өссөн тул бодлоо өөрчлөх гэж олон жил шаардагдана гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
11 сар 10, 2023 08:29

Америкт сайн улс байдаг юм уу? Гол нь тэдний дарамтаас айгаад л наанаа сайн харилцаатай мэт боловч цаашаа хараад “дунд хуруу” гаргах нь энүүхэнд. ЕХ-ны улсууд, Япон, БНСУ, Тайвань улсын аюулгүй байдлыг Америн хамга�##�ж байна. Америк өөрийх нь эрэхшээлд ордоггүй улс, үндэстэнг з�##�хаан цээрлүүлдэг. Тэдний холбоотон улсууд “босс”-ын амыг харна. Америк дууграхгүй бол бусд нь таг. Ийм л дүр зураг харагдаад байна улс төрийн хувьд. ШУ, техник технологийн хувьд дэлхийд бэст гэдэгт маргах юмгүй.

Холбоотой мэдээ

Back to top button