Гадаад мэдээДЭЛХИЙ

Хезболла: Израилтай байлдаанаа үргэлжлүүлнэ

Дэлхийн улс орнууд Израил болон Хамас бүлгийн дайн Ойрх Дорнодын бусад улсууд руу тархан, тогтворгүй нөхцөл байдал үүсгэх вий гэж эмээж байгаа. Тухайлбал Израилтай хиллэдэг Ливан улсаас Хезболла гал нээж буй.

Харин Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу агаарын цохилт өгсөөр. Тэгвэл Хезболла бүлэг нисэх хүчин нь шинэ зэвсэг ашиглан Израилд агаарын цохилт өгсөнөө мэдээлж, байлдаанаа үргэлжлүүлнэ хэмээсэн байна.

Тус бүлгийн удирдагч Сайед Хассан Насралла үг хэлэхдээ Хезболла болон Израилын байлдаан бүрэн хэмжээний дайн болж хувирах магадлалтай гэжээ. Тэрбээр телевизээр дамжуулан үг хэлэхдээ “Хезболла агаарын цохилтын тоо, хүчийг нэмэгдүүлж илүү олон газарт цохилт өгч байгаа. 300-гаас 500 кг тэсрэх бөмбөг тээвэрлэдэг Буркан пуужин мөн дрон анхны удаа ашигласан” хэмээсэн юм.

Сайед Хассан Насралла

Түүнийг мэдэгдэл хийсний дараа Израилын Батлан хамгаалах яамны сайд Йоав Галлант Израил, Ливаны хил дээрх цэргүүдэд хандаж “Хезболла Ливаныг дайн руу татан оруулж байна. Тус бүлэг алдаа гаргаж байгаа бөгөөд хариуцлагыг нь Ливаны иргэд л үүрнэ. Бид Газад хийж байгаа зүйлээ Бейрутэд ч бас хийж чадна” гэжээ.

Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари бямба гарагт /2023.11.11/ Израилын сөнөөгч онгоц болон их буунууд Хезболлагийн цохилтын хариуд гал нээсэн гэж мэдэгдсэн юм. Мөн Израил Сири улсаас пуужин харвасны хариуд тус улсад агаарын цохилт өгчээ.

Хезболла, Израилын байлдааны улмаас тус бүлэг 70 гаруй байлдагчаа алдсан байна. Харин Газын зурвас дахь эрүүл мэндийн албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш 11 мянган хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2023 10:01

Изри�##�ь болон Америк нь ливан болон сирийг дийлэхгүй байгаа юм уу. Нөгөө хүчирхэг арми хөгжил энэ тэр чинь худлаа шоу л байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button