УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Түгжрэл бууруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, шуурхайлна

Өнөөдөр /2023.11.13/ зургаан байнгын хороо хуралдана.
Үүнээс онцлоход, Төрийн байгуулалтын байнгын хороо Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө тус хуулийн төслийг өргөн барьсан. Улмаар долоо хоногийн өмнө /2023.11.06/ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.
Өнөөдөр болон баасан гарагт Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэгт бэлтгэж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан шуурхайлна гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тх хурлын гишүүд үндсэн хуулиа зөрчсөн хуулийг батлахгүй байлгүй дээ. Зүгээр л тэгш сондгойгоороо л хөдөлгөөнд оролцоод явахад л болох юм шүү дээ.