УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нүүрсний" түр хороо хуралдаж, хянан шалгагчийг томилно

Нүүрсний хэргийг хянан шалгах үүрэг бүхий /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах/ түр хороо өнөөдөр /2023.11.15/ 14.30 цагт хуралдахаар товложээ.

Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал хэлэлцэх юм байна.

Найм хоногийн өмнө /2023.11.07/ хийсэн хаалттай хуралдаанаараа нүүрсний сонсголоо товлож, гурван шинжээч нэмж томилсон байдаг. Шинжээч нэмж томилсоноор арилжааны банкуудын данс руу нэвтрэх эрхээ хуулийн байгууллагаас баталгаажуулж авсан тухай бид мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button