Бизнес мэдээ

Ази номхон далайн орнуудын “Young spikes competition" тэмцээн Монголд болно

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Монголын Маркетингийн Холбоо хамтран Ази Номхон далайн орнуудын бүтээлч салбарын хамгийн том наадам болох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Competition” тэмцээнийг Монгол Улсад 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцогчид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтээлч кампанит ажлыг боловсруулан өрсөлдөх бөгөөд баг тус бүр хоёр гишүүнтэй оролцох юм.  Түрүүлсэн баг эх орноо төлөөлж Сингапур улсад зохиогдох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээнд өрсөлдөх ба зохион багйуулагчдын зүгээс бүх зардлыг хариуцдаг.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Маркетингийн Холбооны фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

Уралдаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү. https://docs.google.com/.../1FAIpQLScRImmleH7.../viewform...

Холбоо барих утас: 89266145, 88622638

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button