Нийгэм ярилцлага

Бариач Д.Цэгмид: Залуучууд цус харваж, зүрх хаагдаад байгаа нь нуруу, хүзүүний мурийлт, гажилттай холбоотой

Д.Цэгмид бариач 3-р хороололд байршин үйлчилгээгээ үзүүлдэг. Тодруулбал, аарцаг нурууны бариа засал, энергийн эмчилгээ хийдэг. Сүүлд тэрбээр хөгжмийн зохиолч С.Баатарсүхийг цус харваж, бусдын асаргаанд орсон байхад нь очиж эмчлэн хөл дээр нь босгосон билээ.

Түүнтэй уулзахаар очиход үйлчлүүлэгчид дүүрэн байв. Дөчөөд насны залууг тэргэнцэрт суулгаж ах, эгч, ээж нь авч иржээ. Тэд баяр хөөр дүүрэн гарч харагдлаа. 50 гаруй насны эмэгтэй цус харваад жил гаруй болж, эмэгтэй дүү нь хөтлөөд явж байна. Бас л сайхан болсноо илэрхийлнэ. Бидний орох ээлж болсон ч хүмүүс цагаараа л орохгүй л бол ээлж нь хойшилдог тул зөвшөөрсөнгүй. Тийм учир бусадтай зэрэгцэхээс өөр арга байсангүй. Настайвтар эмэгтэй осолд орсон хүүгээ бариулахаар баруун аймгаас зориод ирж. Цагаа аваагүй, олон хүн сайхан болсон гэж сонсоод яаран ирлээ гэхэд бариач за та сууж бай, би хүмүүс дундуур аргалаад авнаа гэх аж.

Д.Цэгмид бариачийн эрэлт хэрэгцээ, үйлчлүүлэгч угаас ийм олон тул ажлаа хийх дундуур ярилцахаар чихцэлдэн орж авлаа.

-Таны оношлогооны арга барилаас яриагаа эхэлье?  

-Судас барина. Нуруу, хүзүүний аль үе дээр мурийлт, хазайлт, суулт байгааг ажиглалтаар оношлоно. Хүний биеийн хэлэмж, царай зүснээс ч ямар асуудал байгааг харах боломжтой. Жишээ нь, багана нуруу, аарцагны гажилттай бол нүд, чих нь дээр, доор, хөл нь урт, богино, эрүү нь мурийсан шанаа, хүзүүний байрлал өөр болчихсон байдаг. Хамгийн гол нь ийм хүмүүс эмнэлэгт очоод жишээ нь бөөрний шинжилгээ өгч, эход харуулахад хариу нь хэвийн гардаг. Гэтэл яг үнэндээ бүсэлхий нуруун дээр бөөрний үйл ажиллагаа хариуцсан үе гажчихсан байдаг. Тэгээд тэр үеийг олоод үений эмчилгээ хийхэд бөөр өвдөхөө больчихдог гэсэн үг.

-Зонхилон ямар асуудалтай хүмүүс ирдэг вэ?

-Би аарцаг, нуруу голлон барьдаг. Аарцагны гажиг, нурууны баганы мурийлт, хүзүү гажилт олон өвчний эх үүсвэр болдог. Хүзүү гажихад нүдний хараа, сонсгол муудаж, хэл яриа хүртэл өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ болгоныг засч байж олон төрлийн зовиураас сална. За тэгээд нас насны харвалтын дараах саажилттай хүмүүс дийлэнх нь. Үнэндээ цус харваад байгаа шалтгаан нуруундаа байгаа юм.

-Тийм үү?

-Тийм ээ. Багана нуруу, сээр нурууны мурийлт зүрхэнд шууд нөлөөлнө. Бүсэлхий нурууны суулт бөөрөнд ачаалал өгнө. Хүзүү гажаад дотроо үе нь эргэчихээр тархины цусан хангамжид асуудал үүснэ. Тэгээд хэвлийн доод хэсэг дээр булчингийн чангарал өгч цусны эргэлтийн системд саатал үүсээд цус харваад байгаа юм. Сүүлийн жилүүдэд харвалт маш их залуужиж байна. Өнөө өглөө л гэхэд хорин хэдтэй цус харвачихсан охин ирээд явлаа.   

-Залуу хүмүүсийн харвалтын шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бас л нуруутай холбоотой. Сээр, нурууны үе дотроо эргэдэг, багана гулзайдаг, хазайдаг. Сээр нуруу бол зүрхний үйл ажиллагааг хамгийн ихээр хариуцаж, хамгаалдаг үүрэгтэй. Энэ үеүд дээр өөрчлөлт орчхоор зүрхэндээ нөлөөлнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд ковидын шалтгаант цусны өтгөрөл, бүлэгнэлт нөлөөлнө. Тэгэхээр нас насных хүн багана нурууныхаа эрүүл мэндийг л хамгаалах хэрэгтэй. Багана нурууны өөрчлөлт тэр бүр шууд мэдэгдэхгүй ч дотор эрхтэн рүүгээ өөрчлөлт өгсөөр байдаг. Сээр нуруу мурийхээр хүзүүнд S хэлбэрийн гажилт үүсгэж энэ нь цус харваж, зүрх зогсоход хүргэдэг гэсэн үг. Нүдний хараа гэнэт огцом муудах нь хүзүүний үе дээр асуудал байж байдаг.

-Хальтарч уначхаад босоод явчихдаг, гэвч явцын дунд чангарсан булчин үеүүдийг улам ойртуулсаар байдаг-

-Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Би хүмүүсийг рентгэн зураг авахуулаад ир гэдэг. Төмөр замын “Гялс” төвийн хоёр давхарт үений гажигуудыг мм-ээр нь гаргадаг, сайн оношилдог эмч бий. Энэ зурагтай хүрээд ирэхэд би судас бариад, үений гажгаа барьж үзээд оношилдог. Яг ингээд явахад маш сайн үр дүнтэй. Нуруу, сээр, хүзүү гажих маш олон шалтгаан бий. Наад зах нь хальтраад бөгсөөрөө унадаг, хувцсаа гөвчхөөд л яваад өгнө. Тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй. Гэвч явцын дунд булчингийн чангарал үүсч тэр болгонд үенүүдийн хоорондоо улам ойртоод байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт, нурууны эрүүл мэндээ маш сайн анхаарах нь. Түүнчлэн өглөө бүр 200 грамм бүлээн усанд амны жижиг халбаганы талаар буюу 2 грамм сода хийгээд уугаад байхад явцын дунд судасны ханыг цэвэрлэдэг. Цусны даралт бол эмээр эдгэдэггүй өвчин. Эм цусны даралтыг барьж тогтоодог л болохоос биш эмчилдэггүй.

-Буруу хэвшил, дадал зуршил нөлөөлөх үү?

-Олон цагаар машин барьдаг, олон цаг суудаг онцлогтой ажилтнууд, фитнессээр буруу хичээллэдэг хүмүүс бүгд л үе гэмтсэн байдаг. Үе хоорондох жийрэг дээр гулзайлт, гулгалт, цүлхийлт үүснэ, сэтэрнэ. Нурууны өвчин хөлний булчинг чангаруулна. Мөн хэвлий гэдсээ бүтэн ороосон байрлалтай, гэвч хүмүүс гэдсээ анхаардаггүй, булчинд нь агшилт сунгалт хийдэггүй. Тэгэхээр гэдэс нь сулраад эхлэхээр нуруу нь суулт өгөөд эхэлдэг. Нуруу гэдэг чинь амралт, сэргэлт шаардаж байдаг. Тэрийг нь өгөхгүйгээр байнгын ажиллуулж ядрааж байгаа.

-Хүмүүст тэгэхээр эрүүл мэндийн зөв сайн мэдлэг мэдээлэлтэй байвал олон эрсдлээс сэргийлж чадах нь?

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар биенес болчихсон. Хүмүүст урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй өвдсөнийх нь дараа тийм, ийм зүйл хэрэглэ гээд тархинд суулгачихсан. Үнэндээ бид нарын үүрэг бол урьдчилан сэргийлж, зөв хэвшил дадал суулгах юм. Нурууны өвчин гэдэг чинь 10-20 жилийн явцын үр дүн байдаг. Тэгэхээр зөв мэдлэг мэдээлэл, эрүүл мэндийн боловсрол л тус болно. Бүр цэцэрлэгээс нь эхлээд эрүүл мэндийн хичээл орох шаардлага бий. Сүүлийн үед хүүхдийн саажилт олширч байна. Ураг байхад нь эсийн гэмтэл авдаг. Эрүүл төрсөн хэрнээ өсөлтийн явцад хэвийн биш болчихдог. Агаарын бохирдол, буруу хооллолт, дэлгэцийн хэт хэрэглээ нүдний хараа, хэл яриа, тархины хөгжил нөлөөлж байна. Олон цагаар утас, дэлгэц хэрэглэж сууснаар нуруу муруйна. Тэгэхээр энэ бүхний үүсэл, шалтгааныг олж эмчлэхгүйгээр аливаа өвчинг эдгээнэ гэж байхгүй.

-Үйлчлүүлж байгаа хүмүүс нэг удаа ирж байгаа нь ч сэтгэл дүүрэн гарч байхыг харлаа. Хэдэн удаа бариулдаг вэ?

-Гар хөл, хөдөлгөөний саажилт бол нэг удаа ирээд зүгээр болох нь ч бий. Дундаж харвалт нэлээд хэдэн жил нэг талдаа саажилттай явж байгаад ирдэг. Эмэгтэй хүн хөнгөн яс багатай учраас арай түргэн сэргэх боломжтой. Харин эрэгтэй хүмүүс өвдөхөөрөө бухимдуу, стресстай болчихдог. Ажиглаад байхад харваад удчихсан хүмүүс ч гэсэн маш хурдан үр дүнд хүрдэг. Шинэ харвалтыг 2-3 удаа барих тохиолдол бий. Манайхан өөрсдөө ч мэдэхгүй нийтээрээ стресс, депресст орчихсон байгаа. Бид бүгдээрээ сэтгэл санаагаа ариун, тайван байлгаж, уужим монгол хүнээрээ байхыг анхаарах хэрэгтэй.

Д.Цэгмид эмч өөрийн нүүр номоороо төлбөрийн чадваргүй бас өөр дээр нь хүрээд ирэх боломжгүй хэвтэрт байгаа тусламж хэрэгтэй хүмүүст очиж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг.

Бас тэрбээр өөрийн олон жилийн туршлага судалгаанд үндэслэн сахар, нойр булчирай, элэг болон бусад өвчнийг анагаах цацлага зохион бүтээжээ. Түүний энэ бэлдмэл ОХУ-д аль хэдийн олонд танигдсан.

Харин монголдоо патент аваад үйлдвэрлэн олонд хүргэе гэхэд Оюуны өмчийн газар биорезунас орны давтамжийг тэнцвэржүүлдэг тус бүтээгдэхүүнийг хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмжгүй гэжээ. Тиймээс тэрбээр ОХУ-аас патентаа авахаар ажиллаж байна.

Та бүхэн Д.Цэгмид бариачтай 94118441, 85115731, 94145054 дугаараар холбогдох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2023 11:19

Hujaa vaccine

Bolortuya
Bolortuya
11 сар 25, 2023 11:27

Vneheer heregtei medeelel bn bayrallaa

Зочин
Зочин
11 сар 25, 2023 11:35

Ямар мундаг ажилийн амжилт хаана байрладаг вэ . Буянтай сайхан эмч бна

Зочин
Зочин
11 сар 25, 2023 11:54

Хүзүү нуруу нь муруйгаад харваад байгаа бол бидний ирээдүй болсон Z үёийнхэн маань гар утас компьютерээ шагайгаад гудамжаар дүүрэн муруйсан хүүхдүүд байна. Тэд бүгд 40 хүрэлгүй харваад харваад явчих юм бна.

Ззз
Ззз
11 сар 25, 2023 17:42
Reply to  Зочин

Чухам үнэн тэрдээ

Зочин
Зочин
11 сар 25, 2023 12:28

ХАЯГ НЬ ТОДОРХОЙ БИШ ЮМАА ОЧИХ ЮМСАН УТАСНЫ ДУГААР Ч ЮМ УУ ХАЯГИЙН МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ТУС БОЛООЧ ГУЙЖ БНА

Зочин
Зочин
3 сар 1, 2024 13:07
Reply to  Зочин

Дээр дугаарыг н бичсэн бн даа

Зочин
Зочин
11 сар 25, 2023 18:52
Reply to  Зочин

94118441 baisan shu

Зочин
Зочин
11 сар 25, 2023 12:28

Хаяг, утас?

Зочин
Зочин
11 сар 25, 2023 12:43

Энэ хүнтэй ямар хаяг утсаар холбоо барих вэ

Зочин
Зочин
11 сар 25, 2023 12:56

hujaa vaktsinaas bolj ih ym bolj bn da

зочин
зочин
11 сар 25, 2023 13:47

харв�##�тын саажилт тархины мэдрэлийн эсүүдтэй холбоотой. " нурууны"... өнгө таарахгүй л байна даа.

Зочин
Зочин
11 сар 25, 2023 14:02

Би орон нутгаас очиж үзүүлье хаягаа бичнэ үү цаг авах утсаа бичнэ үү мөн 99615928 утсаар холбогдоно уу мэдээлэл авья

Зочин
Зочин
11 сар 25, 2023 14:05

Yu gej bugdeeree zereg nuruu juzuu n gajaad muriihav de. Tegdeg bol deerees hoish ingeh l bsan

Зочин
Зочин
11 сар 25, 2023 14:13

Бас 1 луйварчин эртнээс хувь хүнийг нь мэдэх учраас хэлж байгаам шүү

Зочин
Зочин
11 сар 26, 2023 23:12
Reply to  Зочин

Яасан хүн юмбэ? Очих юмсан гэж бодож блаа

Зочин
Зочин
11 сар 25, 2023 14:43

Амжилт хүсье

Зочин
Зочин
11 сар 25, 2023 15:12

Хадуурч бн

dolgormaa
dolgormaa
11 сар 25, 2023 16:46

Сайхан зөвлөгөө бн баярл�##�аа очиж үзүүлнээ ажилд нь амжилт хүсэe.

Зочин
Зочин
11 сар 25, 2023 18:52

Hewtert bsn aaw maani ene emch deer ochood bossoon uneheer mundag hun bnle

Би Бат
Би Бат
11 сар 25, 2023 19:25

Эмчийн хаяг эсвэл утасны дугаарыг өгөх арга байна уу?/

Зочин
Зочин
11 сар 25, 2023 19:37

Холбогдох утасны дугаар нь хэд вэ?

Sainsanaa
Sainsanaa
11 сар 25, 2023 20:09

Utasnu Dugaar.bna uu uzuulii ouchir awii

Мягмарсүрэн
Мягмарсүрэн
11 сар 25, 2023 20:11

Цаг авч болох болвуу

хүннү
хүннү
11 сар 25, 2023 22:00

Сүүлийн хоёр жилээс эхлэн зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж олон з�##�уус нас барж байна. Энэ нь Ковид, түүний вакцинтай холбоотой. Гол ш�##�тгаан нь энэ. Цус өтгөрч байна. Иймээс хөгшин з�##�уугүй ус сайн уу, цус шинглэх эм ууж бай.

Алимаа
Алимаа
11 сар 25, 2023 22:06

Бахарх�##�☝️⚘

ОТГОНГАМБА
ОТГОНГАМБА
11 сар 26, 2023 04:59

Мундаг юм бэ патентын өгмөөр юм монголчууд муухай юмаа

Зои
Зои
11 сар 26, 2023 09:06

Hayag utsiig ni helj ogooch

Zochin
Zochin
11 сар 26, 2023 11:32

Ochvol hayag ni haana ve?

Зочин
Зочин
11 сар 26, 2023 11:37

Төлбөр нь хэд вэ

Davaasuren99075171
Davaasuren99075171
11 сар 26, 2023 13:37
Reply to  Зочин

Tsag aviiya

Зочин
Зочин
11 сар 26, 2023 11:53

Сэтгэлтэй буянтай хичээнгүй нэгэн ЭРХЭМ хүн танаа сайн сайханыг ерөөе. Өвдсөн зовсон монголчууддаа их тус хүргэж байгаад т�##�өрхаж байна.

Зочин
Зочин
11 сар 26, 2023 12:32

Haana bdag ve hayag ni ni bna uu .

Баасансүрэн
Баасансүрэн
11 сар 26, 2023 16:03

Дугаар яаж авах вэ

Зочин
Зочин
11 сар 26, 2023 20:05

Хаана эмнэлэг нь байрладаг вэ утас нь хэд вэ

Байгалмаа
Байгалмаа
11 сар 26, 2023 20:28

Цэгмид эмчид цаг авъя гэвэл яаж авах вэ?

Зочин
Зочин
11 сар 26, 2023 21:51

Holboo barih utas uguuch

Амгалан
Амгалан
11 сар 27, 2023 00:10

Хаяг байршил ыг хэлж өгөөч

Зочин
Зочин
11 сар 27, 2023 11:47

energi emchilgee gechjee. luiwarchind l humuus ih ochhiiin. lam booo

Зочин
Зочин
11 сар 27, 2023 19:47

Hayg ni haana ve

Бямбаа
Бямбаа
11 сар 27, 2023 20:05

Хаана баыдаг вэ

Hulan
Hulan
11 сар 28, 2023 16:47

хаана ажилладаг хүн бэ дугаарыг нь мэддэг хүн байна уу

Зочин
Зочин
12 сар 9, 2023 20:36

Цэгмид
Баригчийн.хаягыг.маш.тодорхой.өгнөүү

Narangerel
Narangerel
12 сар 14, 2023 15:32
Reply to  Зочин

Aartsag nuruuni elements gemtsen hvzvv murii bariulie haygaa utsaa todorhoi bichnvv

Зочин
Зочин
3 сар 1, 2024 08:34

kk huurhun um yarih um , arhi strees 2 shyydee gol shaltgaana n

Зочин
Зочин
3 сар 1, 2024 11:48

Төрөлжсөн эмнэлэг байгууллаад өгчихвөл олон хүнд буян болж иргэдийнхээ эрүүл мэндийг аврах болно доо

Зочин
Зочин
3 сар 1, 2024 12:19

За их л хэцүү нөхцөлд үзлэг, эмчилгээ хийдэг юм билээ дээ. Ер нь иимэрхүү уламжл�##�т эмчилгээнд эмчилгээний Үйлчилгээний стандарт гэж юм байж, мөрдөгдөх шаардлагатай санагдсан

хүннү
хүннү
3 сар 1, 2024 13:42

Цус харвах, зүрх судасны өвчин з�##�уужаад байгаа нь Ковид, ковидын вакцинтай шууд холбоотой. Энэ төрлийн өвчин зөвхөн монголд биш дэлхий нийтэд байна. Саяхан АНУ-ын эмч нар үүнийг зар�##�сан. Сүүлийн 3жилд з�##�уу хүмүүс зүрхээр нас барах нь ихссэн.

Зочин
Зочин
3 сар 1, 2024 15:18

Манай оюуны өмчийн газар ч дээ ер нь төрийн �##�баны журам дүрэм муухай хүнд сурт�##�тай. Нэгэнт чадахгүй бол хөгжингүй орнуудын журмыг орчуулчихаад өндөр шаардлага тавихийнхаа оронд хэрэглэж үр дүнд хүрсэн хүмүүсээр нь гэрчлүүлээд патент өгч болно доо. Шийгуаны түүхий болсныг зүгээр гараараа шахаж үзээд тодорхойлдог эртний аргыг нэг сүйхэтэй эр хэдэн жилийн өмнө өөрийн патент болгосныг гадаадын хэвлэлээс уншиж байлаа. ОХУ -д патентаа хурдан авахыг хүсэн ерөөе

Зурхайч Цэвээн
Зурхайч Цэвээн
6 сар 17, 2024 00:35

Жилын өмнө цац�##�агаа 50 мянгаар зараж байсан Саяхан очисон 100 мянга болжээ.их даруу аятайхан ааштай хүү байсан ч одоо их зантай том том юм ярисан болжээ.Утсаар эмэгтэй хүнтээ зандарангуй �########� мэнь гэж яриад байсан.Би ч өөриыгөө зурхайч гэж хэлээгүй.Цэгмэд дүү намайг өөрөө олоод ирнээ биз.Их мөнгө эдийн шун�##� хүмүүны амьдр�##� эвддэгээ.Энерги чэнь эвгүй харагдаж,амьдр�##� чэнь дээсэн дөрөөн дээр байнлээ.:зурхайч Цэвээнээс

Холбоотой мэдээ

Back to top button