Японд шувууны ханиад бүртгэгдсэн тул 40 мянган тахиаг устгалд оруулна

Японы ХАА-ын яам бямба гарагт /2023.11.25/ мэдэгдэл хийхдээ Сага мужийн Кашима хот дахь тахианы фермд H5 төрлийн шувууны ханиад бүртгэгдсэн гэжээ. Сага мужийн захиргаа тус фермийн 40 мянга орчим тахиаг устгалд оруулах ажлыг эхлүүлсэн байна.
Баасан гарагт /2023.11.24/ Кашима хот дахь ферм эндэж буй тахианы тоо нэмэгдэж байна гэх дуудлагыг албан тушаалтнуудад өгчээ. Энэ дуудлагын дагуу бямба гарагт генетикийн тест явуулж шувууны ханиадны халдвар байсныг тогтоожээ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида дэгдэлт албан тушаалтнуудыг халдвар тархахаас сэргийлэхийн тулд шуурхай ажиллаж, мэдээлэл цуглуулан олон нийтэд үнэн зөв мэдээллээр хангахыг үүрэг болгосон байна.

Харин ХАА-ын сайд Ичиро Мияашита “Энэ жилийн шувууны ханиад аяны шувууд ирэхтэй давхцан эхэллээ” гэж хэлжээ. Мөн тэрбээр Япон даяар тахианы фермүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Өнгөрсөн жил Японд Окаяама, Хоккайдо мужид анх шувууны ханиад бүртгэгдсэн. Халдвар 26 мужид тархаж 17.71 сая тахиаг устгалд оруулсан билээ. Үүний улмаас өндөгний нийлүүлэлт алдагдсан байна.
Эх сурвалж: Japan Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hairan tahianuud ;-;