Нийгэм мэдээ

"IHC esports" баг PUBGM тоглоомын ДАШТ-ий Grand final-д өрсөлдөх эрхээ авлаа

PUBGM Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний лигийн шатны тоглолтууд Малайз улсад болсон билээ. Манай улсын IHC esports баг Last chance шатанд өрсөлдөж 85 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдсэнээр дэлхийн аваргын Grand final-д тоглох гурав дахь багаар тодорчээ.

PUBGM тоглоомын дэлхийн аваргын лигийн шатны улаан, ногоон, шар гэсэн гурван хэсгийн 4-11 дүгээр байрт шалгарсан 24 баг Survival Stage-д тоглож 16 нь Last chance шатыг зорьдог. Last chance шатнаас эхний таван баг нь Grand final-д тоглох эрхээ авсан юм. IHC esports баг тус шатны 11 тоглолтын байдлаар дэлхийн аваргын төлөөх байрнаас 11 оноо дутуу байсан. Гэхдээ эцсийн мөчид багаараа амжилттай тоглож 13 kill-тэй "winner winner chicken dinner"-ийг авч, сүүлийн тоглолтод 23 оноо авсан нь шийдвэрлэх мөч байв.

IHC esports багийн тоглогч Demo буюу Б.Батбагана нийт 22 kill хийснээр бусад багийн тоглогчдыг тэргүүлжээ.

Ингэснээр 1.4 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах PUBGM тоглоомын энэ жилийн ДАШТ-ий Grand final-д манай улсаас 4Merical vibes, Stalwart esports, IHC esports гэсэн гурван баг оролцохоор боллоо. Grand final ирэх сарын 8-ны өдөр Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button