Украины газар нутгийн 30 хувь нь дэлбэрээгүй тэсрэх бөмбөгтэй

Дайны улмаас Украины газар нутагт олон мянган тэсрэх бөмбөг газарт булагдсан байгаа юм. Эдгээр тэсрэх бөмбөгийг цэвэрлэхгүй бол дайн дууссаны дараа энгийн иргэд амь үрэгдэх, эрүүл мэндээрээ ноцтой хохирох эрсдэлтэй.
Украины албан тушаалтнуудын тооцоолсноор тус улсын газар нутгийн 30 хувьд нь дэлбэрээгүй тэсрэх бөмбөг бий. Тэдгээр бөмбөгийг цэвэрлэж дуусахад дор хаяж 10 жил шаардагдах юм.

Иймд Украинд газарт нутагт нь тархсан тэсрэх бөмбөгнүүдийг цэвэрлэхэд олон улс туслах болсон байна. Тэдгээр улсуудын нэг нь Япон юм. АНУ-ын тэргүүлж буй “Ukrainian Defense Contact Group” нэртэй төсөлд Японы Батлан хамгаалах хүчин мина цэвэрлэх төхөөрөмж нийлүүлж, мэргэжилтнүүд бэлтгэх болсон байна.
Мөн Япон улс Камбожийн талтай хамтран Украины газарт нутагт буй дэлбэрээгүй тэсрэх бөмбөгнүүдийг цэвэрлэх тал дээр ажиллах болсон байна. Камбож иргэний дайны үеэр үлдсэн тэсрэх бөмбөгнүүдээ Япон болон бусад улсын тусламжтай ихэнхийг нь цэвэрлэсэн юм.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.