Сэрэмжлүүлэг: Harrier, Axio машин мөргөлдөж, хоёр хүн нас баржээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ cуудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авсан бөгөөд “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jhan neg negen de hundetgeltei yvah heregtei shunu oroi yvj bolno gerlee shiljuulehgui chadahgui shiljuulj bdag yum aygui sonin udriin tsagaar denduu hurdan yvna anhaaral bolgoomjtoi yvah heregtei shu tsuuhuulee bj awto mashinii osoloor uheed duusah ni burhan mini
Hodoo oron nutagiin zamd tsagdaa l haragdahgui bol uheh bol hurdtai deer ni sorog ursgaltai zam gedegiig martchihdag nohoduud baahan nuhana ooroo ch uhene gdgiig medehgui yavna
Аймаар юмаа. Мөргөлдөхгүй дүрэмээ бариад, анхаарал болгоомжтой явж болдоггүй юм болов уу
MAN daa doromjluulaad, bie bienee alaad... Guilagchin l###r booluud