Засгийн газар дараах асуудлууд хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2023.12.06/ хуралдаан үргэлжилж байгаа дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар,
-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний саналын талаар,
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар,
-Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
-Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний саналын талаар,
-Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.