Хандалтын төлөө онгоц осолдуулсан ютүбер шоронд хоригджээ

Интернет дээр хандалт авах гэж нисэх онгоцоо санаатайгаар осолдуулан, энэ талаараа мөрдөн байцаагчдад худлаа хэлсэн ютүбер зургаан сарын хорих ял сонссон байна.
30 настай Тревор Жейкоб 2021 оны арван хоёрдугаар сард жолоодож явсан онгоц нь осолдож байгаа бичлэгийг Youtube дээр байршуулжээ. Тэр сельфийн гар барьж, шүхэр үүрч онгоцноос үсэрсэн юм.

Олимпын снөүбоардын тамирчин асан тэрбээр энэ оны эхээр мөрдөн байцаалтад саад учруулах зорилгоор баримт устгаж, нуун дарагдуулсан хэрэгт буруугаа хүлээсэн байна.

Тэгвэл Калифорнийн шүүх даваа гарагт /2023.12.04/ түүнд зургаан сарын хорих ял оноожээ. Прокурорууд “Жейкоб олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хэвлэлүүдээс хандалт авч, санхүүгийн ашиг олох зорилготой энэ гэмт хэргийг үйлдсэн гэх дүгнэлтэд хүрлээ” гэж мэдэгдэл гаргасан аж.
Жейкоб шүүх хурлын дараа өөрийнх нь зан авирыг номхруулсан зүйл боллоо хэмээж, оноогдсон ялыг зөв шийдвэр гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.