Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд Тоторогийн шошготой виски гаргажээ

Японы виски үйлдвэрлэгч Күмэсэн Шүзо саяхан Үкиёо нэртэй шинэ вискигээ танилцуулжээ. Тус вискиний шошго болон хайрцагт “Ghibli” студийн продюсер Тошио Сүзүки болон найруулагч Хаяао Мияазаки нарын урласан Тоторо хэвлэгдсэн байна.

Тоторо “Ghibli” студийн 1988 онд гаргасан “Миний хөрш Тоторо” кино дээр гардаг дүр билээ. Үкиёо нь хөвж буй ертөнц гэсэн утгатай үг бөгөөд Күмэсэн Шүзо компани Окинава дахь үйлдвэрт нэрж, цагаан царсан торхонд дарсан аж.

Үкиёо нь цагаан будаанаас гарган авсан 50 хувийн спиртийн агууламжтай виски юм. Тус компани вискиг амсахад утсан, халуун ногоотой мэт гэхдээ бага зэрэг гадилын амт мэдрэгдэнэ гэж бичсэн байна. Тус вискиг 7,800 иенээр худалдаалж байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button