Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд нугас шиг дугардаг мэлхийн зүйл олжээ

Их Британийн эрдэмтэд нугас шиг чимээ гаргадаг мэлхийн шинэ зүйл илрүүлсэн гэж мэдэгджээ. Вулверхэмптоны их сургуулийн судлаачид Энэтхэг улсын Намдафа үндэсний хүрээлэнд тэрхүү шинэ зүйлийн мэлхийг илрүүлсэн байна.

Тус их сургуулийн мэргэжилтэн хэлснээр мэлхий зэрлэг нугастай төстэй хоёроос гурван ноотоос бүрдэх өвөрмөц чимээ гаргадаг гэж хэлжээ. Эрдэмтэд тус шинэ зүйлийг Ноа Дихин гэж нэрлэсэн аж.

Судлаачид 2022 оны найм болон есдүгээр сард шөнийн цагаар хайгуул хийх явцдаа Ноа Дихин мэлхийг илрүүлсэн байна. Хайгуулах явуулсан эрдэмтэд тус мэлхийнээс гадна хоёр нутагтан амьтны хоёр шинэ зүйл илрүүлжээ.

Вулверхэмптоны их сургуулийн доктор Дипак Вираппан “Бид анх тэр мэлхийний чимээг Ноа Дихин голын ойролцоох намагтай газраас сонссон. Зэрлэг нугастай адил “куак куак куак” гэж чимээ гаргаж байсан” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bold o
Bold o
12 сар 10, 2023 12:39

Өмнөд Солонгосд яг үхэр шиг мөөрдөг
том мэлхий байдаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button