Монголбанкны Б.Лхагвасүрэн, СЗХ-ны Д.Баярсайхан нар ажлаа өгч, нэр дэвшинэ

Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилох хүмүүс эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай.
Сонгуулийн тухай хуулийн 29.4-т: Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
- 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
- 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
- 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал гэж заасан.
Энэ дагуу ажлаа хүлээлгэн өгөх хүмүүсийн нэр тодорсоор байна. Энэ жагсаалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар нэмэгдэж байна.
Б.Лхагвасүрэнгийн хувьд: Архангай аймагт нэр дэвшихээр зэхэж байна. Ажлаа өгөх асуудал удаа дараа хөндөгдсөн ч, өдий хүрч ирсэн. Өдгөө Архангайн тойрогт судалгаагаар "сайн" үнэлгээ авсан тул ийн цаг үеийг нь тааруулан ажлаа өгөх гэж байгаа аж.
Уг тойрогт МАН-аас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр яллагдаад байгаа юм.
Д.Баярсайханы хувьд: Баянгол дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байна. Түүнийг 2019 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон юм. Тэрбээр санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Эл дүүрэгтэй олон шалтгаанаар холбоотой. Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Мөн түүний аав Баянгол дүүргийн ИТХ-д удаан ажилласан намтар түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 байхдаа ийм аймаар идэж байгаа хүмүүс бүл нэмж байгаад �##�ах юм байна л даа,баахан хэрэгтэй ,хэрэггүй яамтай,яана даа,
Лхагвасүрэн нь Хөгжлийн банкны авилгач яллагдагч, Худ�##�даа хөгжлийн банкны хүүхэлдэй , Монголбанкыг хүү хүргэн бэр хамаатнаараа дүүргэгч , Баярсайхан нь бол хамаагүй зангарагтай, чадвартай мундаг з�##�уу
Баярсайхан с�##�бартаа нэр хүндтэй Лхагвасүрэн бүтэхгүй
No 2
энэ 2 новш мөнгөний ханшийн ун�##�тболон банк, банк бусуудыг гааруулсан 2 биз дээ ийм юмнуудыг тэр чигт нь �######�уулаад АТГ-д ш�##�гуулаад шорондоо явуулаа
монголбанкны Лхагвасүрэнгийн идсэн уусан замбраагүй, тэр 2 дүүг нь хар . барилга байшин бууд�##� банк бус гээд аймаар
Ийм л нохойн бааснуудыг бүү сонго
АРХАНГАЙ АРАЙ ХИЙЖ ӨМНӨХ 3 ХУЛГАЙЧ НАРААСАА САЛАХ ГЭЖ БАЙХАД БАС ЭНЭ Б.ЛХАГВАСҮРЭН ХУЛГАЙЧААР ЯААНА ВЭ. ДОЛЛАРЫН ХАНШАА МЭДЭЖ БАЙГАА ЮУ
Бүүр даварцан �##�тан загасны эмгэн шиг юм болох нь эээ...ш�##�баагт унагаа
Зайлаа хулгайч нараа , монголын төрд та нар хэрэггүй