Н.Учрал сайд “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд шалгарсан залууст шагнал гардуулна

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14. Арванхоёрдугаар сарын 14-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: Төрийн ордонд: “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.
10.00 цагт: Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд 1,2,4-р байранд шалгарсан залуусыг хүлээн авч уулзан, шагнал гардуулна. Утас: 9910-3830.
10.00-15.00 цагт: “Өнөр бүл” хүүхдийн төвд: Асрамж, халамжийн 8-16 настай хүүхдүүдийн дунд "Шүд угаалтын аварга шалгаруулах" уралдаан болно. 18 багийн 100 хүүхэд, шүдний 60 их эмч оролцоно. Утас: 990-88159.
11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: “Тоонот” рекордсын уран бүтээлч, реппер ThunderZ шинэ уран бүтээлээ танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9944-3636.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Цахим гэмт хэргийн талаар иргэн Ц.Батцэцэг мэдээлэл хийнэ.
-Өнөөдөр Эрдэнэтийн овооны ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.
Говь-Алтай аймгаас нийслэлд мах нийлүүлэх “Хүргэлт-4” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Утас: 7048-4850.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зайл цаашаа хүчирхийлэгч
Доктор гэж байгаа ха ха.
Зссс хийх олдоогүй хаашаа юм .
Яах гэсийн том баяр хүргээд л болнодоо
ЖДҮ ЧИН ????????????????????????????