Нийгмийн

Н.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн бие сайнгүй байхад шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Хонгорзул мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг аравдахь өдрөө цагдан хоригдож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Даралт нь унаж, царай нь цонхийжээ. Хүн 3-6 хоногт идэж уухаа хоривол биеийн байдал нь хүндэрч, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Өмгөөлөгчийн хувьд өлсгөлөн зарлуулахгүй байх үүднээс хэлж, зөвлөж байгаа ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөнг зарласныг зарлалаа.

Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэлээ халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хүнлэг бус хандахгүй байх заалтуудыг зөрчиж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч унтаж чадахгүй байна. Нэгд, өлсгөлөн зарласан биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна. Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээсэн. Гэвч тус хэрэгт холбогдон хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж сэтгэл зүйгээр нь дарамталж байна. Гуравт, хоол тэжээлээр маш их дутаажээ. Гурав хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсон 10 хоногийнхоо туршид хоол бараг идээгүй юм байна. Тэгэхээр энэ өлсгөлөн гурав хоногоор зогсоогүй. Дөрөвт, эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна.

Өнгөрсөн баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуульд заасан хувийн баталгаа гаргуулах, тодорхой хязгаарлалт тогтоох, бага насны хүүхэдтэйг харгалзах, гэрт нь байлгах, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх зэрэг бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн прокурор нь Н.Өнөрцэцэгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг татгалзсан шүүгчийг шийдвэртэй нь холбогдуулан татгалзсан. Үүнээс болж шүүгчийг сольсон. Дээд шүүхийн тогтоолоор шүүгчийг гаргасан шийдвэрээс нь үүдэн татгалзан гаргах үндэслэлгүй" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Shorond gerel untardaggvi

ЗОЧИН
ЗОЧИН

Өмгөөлөгч минь өрөөнд нь өөрөө орж харав уу. Наад Өнөрөөгийнхөө үгээр үг хийвэл өөрөө хэрэгт унаж мэднэ шүү. Кино дээр хүртэл шоронгийн гэрэлийг унтрааж болдоггүй г өөрөө үзээ л байлгүй. Энэ 30 хоног ч яахав идсэн уусан дарамта лсан нь нотлогдоод ял авба л тэр л хэцүү байна. Өнөөдөр өмөөрөөд байгаа хүмүүс хэдэн жилийн дараа" сайн уу" гаас цаашгүй болно доо.

Зочин
Зочин

Эрэгтэйчүүдтэй ч уулзуулдаггүй байгаа шүү, хөгжлийн банкны хэрэгт эмэгтэй хүн байгаа билүү. Өрөвдүүлэх гээд л тийчлэх тусам гүн шигдээд байна. Эхлээд хүн бол дараа нь сенсаац од бол.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүний арьс нөмөрсөн араатан уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи тэр цэргийн дарга нарын 1 үү .сэтгүүлч ард олны гомдолоор л бичсэн мэдээлэл хийсэн чиний хүүхдэд тийм асуудал болсон бол яахав.чи одоо цэргийн дарга байгаа болохоор чиний хүүхдүүд дарамтанд ордоггүй байх ядарсан олон түмний төлөө дуугарсан ганц хүнийг хараагаад байвал чиний хүүхдүүд ч олигтой явахгүй байх шүү

Хулансаран
Хулансаран

ККК, манай шантаажчин лайвчинд тусад люкс өрөө гаргаж өгч гэх нь холгүй юм бичих юм даа, хэн итгэх юм энэ үгэнд чинь энэ тэнэг хүүхний нүүр лүү гар чийдэнгээр гэрэл тусгаад суух хүн байх уу, ккк. Үлгэр ярихаа зогсоогоод зүгээр л шалгуулаад гараад ирээч.

Зочин
Зочин

Шоронд гэрэл унтраахгүй, цувдай л өгнө. Өвөл хоригдсон нь яамайдаа. Бусад улиралд өттэй цус, цувдай л иднэ шүүдээ Genee

Зочин
Зочин

Uneheer jujigchin avgai bn lee. humuusiin zovlongoor mungu bosgodog, hunii derged hudlaa uilana ergej haraad ineene. jihene es surtahangui buruu ulger duulaliig hoich uedee uzuulj bn. shudraga setguulch nar baigaa tedend amjilt husie.

Зочин
Зочин

Гэртээ байх гээд байгаамуу хаашайн

Зочин
Зочин

Хорих байр 24цагийн гэрэлтэй байдаг журамтай .Чийг бол бна аа. Бүх улс ижил нөхцөлд хоригдож байдаг.Энэ өмгөөлөгч авгай олио. Өнөрөөд тус биш ус хүргэж бна даа

ИРГЭН
ИРГЭН

Өнөрцэцэгийн Өмгөөлөгч нар Худал мэдээлэл бүү Тараа,,,,,Иргэд иймэрхүү зүйлд одоо Итгэнэ гэж бодоо юу,

Зочин
Зочин

Даналзаад амьтан болгоныг шантаажлаад дээрэлхүү эрэлхүү байсымаа ингэж алийгаа алдаж амьтан болох гээд байж, хамаг хэргийг нь үүрүүлээд хэдэн жилээр хаях хэрэгтэй

Зочин
Зочин

Үзэл санаа зөв ч даанч хэрээсээ хэтрээд бсан да. Бүхнийг мэдэгч бүхнийг шантаажлагч болж ирсэн. Сэтгүүлч биш арай монголын ганц гээд андуурсан даа. Эмэгтэй хүн өрөвдмөөр юма . Гаргаад шалгавал яасан юм болдоо. Тэнгэрээс бууж ирэх бх.

irgen
irgen

ooroo g###g bolj de xumuusiig gologoor duudaad tomrood baisan .

Зочин
Зочин

Shorond duraaraa baidaggui yuma haaltaar avilga abch hulgai bultuulsan nuun daragduulsan setguulch medeelel olood ashig sonirholtoi ashiglah ni gemt hereg

Зочин
Зочин

сайн шалгаад ялын эдлүүлэх хэрэгтэй! Яг юу хийдэг гэхээрээ хэдэн тэрбум төгрөг олсон байх уу? шантааж хийн бохир ажилладаг боловсролгүй авгайг сайн хорь!

Bibi
Bibi

Yu gd hutsaad bgn be. Tiim yum bhgui. Buh horigdogchid 1 standarttai. Ene huuhniig 5 odtoi byydald amraagaagui shu. Shantaazchin heruuliin buzar avgai

Арчаагүй хувалзнууд
Арчаагүй хувалзнууд

Та нар өөрсдөө тэмцэж чадахгүй байж тэмцсэн хүний талаар ядаж доромжилсон комментоо больчих арчаагүй хүн хогнууд

Зочин
Зочин

Хүрэлсүхийг нүүрсний хулгайч гэдгийг нь хэлээгүй бол хоригдохгүй байсан.

hunnu mongol
hunnu mongol

Суллах хэрэг шүү

Зочин
Зочин

Яасан ард түмэн юмб, босоод жагсаад өгөөч, Өнөрөөг шоронгоос гаргаач, ард түмэн нь босч чадахгүй бол тэр цэргүүд хаана бн, Та нарын төлөө эрх чөлөө, эрүүл мэндийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн эмэгтэй шүү, цэргүүд Та нар босч чадах уу, бас айгаад бнуу...айн

Холбоотой мэдээ

Back to top button