Нийгмийн

Цэцэрлэгийн үйл ажиллагааг ТАСЛАХГҮЙ

Хүйтний эрч эрс чангарч буйтай холбогдуулан, сурагчдыг цахимаар хичээллүүлэх болон авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийхээр зохицуулахаар болсон талаараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ цэцэрлэгийн зохицуулалтыг хэрхэн хийх болсон талаар хотын дарга мэдээлэхдээ "Хэвийн үйл ажиллагааны горимыг хэрэгжүүлнэ" гэж онцоллоо.

Өөрөөр хэлбэл, бага болон дунд, ахлах ангийн сурагчдад авч буй цахим хөтөлбөрт цэцэрлэг хамрагдахгүй юм байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн гаргасан тушаалд цэцэрлэгийг цахимаар оруулах хувилбар багтаагүй байна. Цэцэрлэгийн хөтөлбөрийг онлайнаар оруулах нь зохимжгүй, мөнхүү хүүхэд харах асуудал хөндөгдөх тул цаашид хэрхэх талаар ХНХЯ-тай хамтарсан зохицуулалт хийх хувилбар яригдаж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дунд ахлах ангиудыг хамт цахимжуулаач

Холбоотой мэдээ

Back to top button