Төрийн албан хаагчдыг цахимд шилжүүлэх эсэхийг Засгийн газрын хурлаар шийднэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, болоод Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх, Улаанбаатар хотод дугаарын хязгаарлалтаар зорчуулах зэрэг томоохон шийдвэр гаргасан юм.
Сибирийн хүйтэн агаар Монгол Улсын нутагт орж ирснээс үүдэн шөнөдөө -45 хэмд хүрч хүйтэрч байгаа учраас төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах талаар ярилцаж байгаа аж. Тэгвэл Төрийн албан хаагчдын онлайн горимд шилжүүлэх тогтоолын төслийг ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Тэр болтол энгийн ажилладаг горимыг мөрдөх аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
томоохон шийдвэр ч гэх шиг
Зүгээр гэртээ суугаад цалин авна ч гэх шиг ёстой солиорч байх шив угаасаа л ажилдаа ирсэн нэртэй цаг нөхцөөдөг хүмүүс ард иргэдтэйгээ автобус хүлээж даарч бээрч л байх хэрэгтэй
Ер нь түгжрүүлэхгүйн тулд бүгд ажлаа гэрээсээ хийж машин унахгүй байх ёстой ч юм уу. Чадваргүй даргын шийдвэрээр амьдралаа хохироогоод. Бага насны хүүхдүүдээ гэртээ үлдээгээд ажлаа яаж ч хийх юм
Ajilgui huvalznuud yu bolson gej onlin baidgiin ó
Ajil bitgi tsalgarduulaad bai ugaasaa torin alban haagchid ajlaa olivtoi hiih bish. Chadvargui arin haalgani chihersuud bdag. Yasan gej tsahimaar ajlaa hiine gej.
ТҮГЖРЭЭ АРИЛНА ШДЭЭ