С.Ганбаатар гишүүнийг түр хорооны хурал болон нүүрсний сонсголын гэрчийн суудалд суухыг урилаа

“Нүүрсний сонсгол-2” эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, Хяналт шалгалтын үр дүнг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багатаан танилцуулах үүрэгтэйгээр түр хороог байгуулсан.
- ЭТТ, Тавантолгой ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа
- Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудал
- Гааль хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг шинжлэн судална
Нүүрсний сонсгол-2"-ыг Түр хорооны дарга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нээх үеэрээ "Нүүрсний хулгайд 40 их наядын хулгай болсон гэж үзэж байгаа ч С.Ганбаатар гишүүн энэ бол 440 их наядын хулгай болсон гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээсэн. Харин нүүрсний хулгайг 40 их наяд гэдэгт байр сууриа Т.Доржханд гишүүн илэрхийлсэн. Энэ үндэслэлээ тайлбарлахаар Т.Доржханд гишүүн гэрчээр оролцохоо зөвшөөрсөн. Харин С.Ганбаатар гишүүн 440 их наяд гэж нийгэмд тоо өгсөн учраас нэгд, түр хорооны хуралдаа хоёрт, сонсголын гэрчийн суудалдаа ирж суухыг урьж байна" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг байхаа энэ муухай харцтай худлаа нөхөрт хар масс итгэж хэдэн ч удаа сонгов.
ЗА МАНАЙ ҮЛЭЭДЭГ ГАР ЗАХИАЛГААР ӨЛСӨГЛӨН ЗАРЛАГЧ МААНЬ МАШ САЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА ДАА .ОРЧИХОО ХӨГШӨӨН СЭНГЭНЭТЭЛ ҮЛЭЭГЭЭД ӨГЧИХ АМАРШТ .НЭРТЭЙ ЗҮСТЭЙ БАРИМТТАЙ НЬ ИЛЧЛЭЭД ӨГ ТЭГВЭЛ ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИЙ АМЛАЖ БАЙНА.
Попын хаан гуай алаад өгөх нь үү, эсвэл өөрөө оролцсон болохоор гилбэлзээд суух нь уу
Хүн чанар, мэдлэг боловсрол, шудрага ёсоороо чамаас чигчий хуруу илүү байхаа!
...чигчий хуруун чинээ юм бол хариугүй юм байна шдээ...
Ганбаатарыг ч ойлгохоо больсон
Эр хүн хэлсэндээ эмээлт морь зорьсондоо гэдэг байхаа нийтэд өгсөн мэдээллээр одоо батлан харуулах боломж олдож байгаа юм биш үү. Суугаад асууж тодруулаад, илчлээд өөрийгөө сайн таниулаад өг. Та иргэдийн төлөөлөлөөр УИХ-д сууж байгаа хүн шүү. Цаг чинь болсон байна
....хүүе ээ Босоо Ганбаа чинь одоо ДАВС Ганбаа болсон шүү таминь ээ...
Энэ бүхнийг ил болгосон хүн шүү.Дэмжиж байна.