НӨАТ-ын сугалааны тохирлоор нэг супер азтан тодорлоо
Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 41 345 521 баримт хамрагдсанаас
- 8 орон таарсан 1,
- 7 орон таарсан 2,
- 6 орон таарсан 41,
- 5 орон таарсан 377,
- 4 орон таарсан 3714,
- 3 орон таарсан 37213 баримт тохиролд таарч азтан боллоо.
Тохирлын дүн:
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,213
4 орон таарсан /40,000-100,000/: 3,714
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
7 орон таарсан /500,000- 10 сая/: Хоёр
8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо. Сугалааны тохирлын дугаар 25467922 юм.
Хожих мөнгө дүн 5-30 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг шалтгаан нь
- 1-10 ширхэг баримт бүртгүүлсэн бол таван сая төгрөг
- 11-50 хүртэлх баримт бүртгүүлсэн бол арван сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 30 сая төгрөг хожих боломжтой юм. Өөрөөр хэлбэл баримт их бүртгүүлснээр хожих мөнгөн дүн нэмэгдэх юм.

Засаг захиргааны нэгжээр авч үзвэл Улаанбаатар хотоос хамгийн их буюу 34,156 азтан тодорсон бол удаалж Сүхбаатар аймгаас 779 азтан тодорлоо.
_Facebook-144221-1904153250.jpeg)
Эх сурвалж: Монголын татварын алба








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.