Нийгмийн

"Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлана"

Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болоод байгаа. Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий. ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. 

Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх асуудал яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй. Хэрэв цахилгаан хязгаарлахаар болвол хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргаж байгаа. Ингэхдээ нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Улмаар тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрэхгүй" гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаа хийгээч. Юун цахилгаан таслах вэ? Иргэдийг битгий хохироогоод бай. Чадахгүй бол ажлаа өг

Зөв.Дэмжинэ 300.000%
Зөв.Дэмжинэ 300.000%

Зөв Дэмжинэ

Зочин
Зочин

Эрчим хүчнийхэн цаг үеэн олсон асуудалаан яамандаан хүргүүлж шийдүүлжээ.Бүгдээрээ тоггүй харанхуй суултай биш

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

амнаас нь нэг ч олигтой үг гарахгүй хөлдүү новш

Зочин
Зочин

Энэ муу пязда дандаа төрийн нэр барьж ард түмнийг заналхийлж байх юм .
Хийдэг ажил нь л энэ юм байх даа

Одод
Одод

Тог тасалбал МАН огцроорой. Зайлаарай

Зочин
Зочин

тэнэгээ ажлаа өгдөө чамаас гарах зүйл алгадаа чи чадахгүй юм байна

Холбоотой мэдээ

Back to top button