Зургаан улс төрч төмөр замын ажилд 60 орчим тэрбумаар туслан гүйцэтгэж ажиллажээ

Нүүрсний сонсголын хоёрдугаар шатны сонсголын дөрөв дэх өдөр үргэлжилж байна. Энэ үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулсан юм.
Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний 8 анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
Үүнд улс төрийн хамаарал бүхийн зургаан компанийг танилцууллаа. Үүнд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Батзул, БОАЖЯ-ны ТНБД, "Эрдэнэс монгол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Цэнгэл нар байжээ. Эдгээр улс төрийн хамаарал бүхий компани нийт 60 орчим тэрбум төгрөгийн гэрээгээр туслан гүйцэтгэж ажиллажээ.
Доор зургаас дэлгэрэнгүй харна уу.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.