Нийгмийн
Хотод ЗУРГАА, хөдөөд ДОЛООН тойрог үүсгэж, VI.26-ны өдөр сонгууль явагдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны саналаар уг тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжигдлээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэлд зургаа, нийт 13 байхаар тусгажээ.
Дэлгэрүүлбэл,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон" хэмээв.
Мөн УИХ-ын сонгуулийн санал хураах өдрийг ирэх оны зургадугаар сарын 26-ны өдрөөр тогтлоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тойрог,мандатаа мэддэггүй энэ сайтыг яах вэ
Хотын 6 тойргоос хэдэн хүн сонгогдохын, хүн амын тал нь амьдарч байгаа тойргууд
Одоо л зөв зам уруу орлоо
Bayn ulgii s#a 1 -raa toirog bh yum uu ????
Naash ni busad aimguudtai ni Holboochee