Л.Энх-Амгалангийн сонгуульд чиглэсэн ПОПРОЛТ эхэлжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Сонгуулийн сурталчилгаандаа зориулан попроод эхэлжээ. Гэхдээ хоёр туульт байдлаар. Бүх зүйл, бүх хүмүүсийн зөв мэтээр...
Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан асуудал дахин гарсан. Тодруулбал, Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зоджээ. Энэ байдал есдүгээр сараас эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэх ойлголт суулгасан байжээ. Сургалт орох үедээ хэт их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргадаад гаргадаг байсан талаар эцэг, эхчүүд гомдоллов.
Дээрх хэрэгт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Би багш нараа хамгаална...Багш бүхэн "хүчирхийлэгч"биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй.Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" гэжээ.
Уг асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сөхөхдөө бүх багш нар гэх тодотголтой бичээгүй. Гэвч салбарын сайд нь бага насны хүүхдүүдийг сэтгэл зүй, бие махбодын хүчирхийлэлд оруулсан багшид ямар хариуцлага тооцох, сургууль цэцэрлэгийн ийм байдалтай хэрхэн тулж ажиллах тухайд анхаарах сөхөөгүй попорч сууна. Уг мэдэгдэлээ өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн бөгөөд сэтгэгдэл хэсэгт саналаа бичиж, шүүмжилсэн, магтсан бүхэнд "Тийм, яг зөв, дэмжиж байна" гэх мэтээр сонгуулийн сурталчилгаагаа хийж, хэдэн тийш тал засаад эхэлжээ.
Д.НАРМАНДАХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томсгосон тойрог руу шилжиж байгаа гсэн аятай Энх-Амгалан сайд руу довтлоод эхэлсэн байх чинь. Булган, Орхонд санаархагчид аа гэж.