НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гахайн мялзан гарсан Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд хорио цээр тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны гурван хэсэг газарт гахайн мялзан өвчнөөс үүдэж, хорио цээр тогтоосон гэж Нийслэлийн мал эмнэлгийн газар мэдээллээ.Одоогийн байдлаар тус хороонд 71 гахай цааш тархаахгүй байх үүднээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллага зөвлөж байна.  Тухайлбал, зоогийн газрын хоолны үлдэгдлээр гахайг хооллох нь мялзан өвчих тархах эрсдэл дагуулдаг ажээ.

Нэгдүгээр сард Засгийн газар мялзан өвчин тархсантай холбоотой гахайн махны импортыг хориглох шийдвэр гаргасан юм. 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс нийт 10.3 сая ам.долларын гахайн мах, өөх импортолсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээлээд байна. Энэ нь 2017 оныхоос 15 орчим хувиар өссөн дүн болсон байна. Харин тоо хэмжээний хувьд долоон хувиар өсөж, 6.4 мянган тонн гахайн мах, өөх импортолжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button