Top StoriesУлс төрийн мэдээ

Н.Өнөрцэцэгийг суллах боломжийг хүүхдүүд гэж тооцсон ба ирэх долоо хоногт шүүх дахин хуралдана

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал дахин ирэх даваа гарагт товлогдох төлөвтэй байна. Өнгөрсөн пүрэв гарагт дахин хуралдсан ч мөн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэжээ.

Пүрэв гарагийнхтай нийлээд, нийт хугацаанд Н.Өнөрцэцэгт холбогдох есөн шүүх хурал болсон байна.

Өнөөдөр нийт 20 дахь хоног дээрээ цагдан хоригдож буй Н.Өнөрцэцэгт холбогдох зарим асуудлуудад мэдээлэл цуглууллаа.

Н.Өнөрцэцэгийг хорьсон шалтгаан үндэслэлтэй хэвээр үү?

Түүнийг,

  • Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй
  • Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт ирж мэдүүлэг өгөөгүй гэсэн үндсэн хоёр шалтгаанаар цагдан хорьсон байдаг.

Тэр дундаа, Unurtsetseg Naran хэмээх Фэйсбүүк хуудсаар удаа дараа лайв, пост хийсэн нь гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй нөхцөлд тооцогдсон. Харин одоо тэр цагдан хоригдох 20 хоногт тухайн хуудсаар нэг удаа захидал нийтэлсэн. Өөрөөр үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл дамжуулаагүйн дээр Н.Өнөрцэцэг цахим орчинд холбогдох боломжгүй байгаа. Энэ утгаар эхний үндэслэл боломжгүй болоод буй.

Нөгөө талаар, нэгэнт цагдан хоригдож буй хугацаанд Н.Өнөрцэцэг холбогдох тайлбар мэдүүлгүүдээ өгч байна. Иймд өмгөөлөгчдийн зүгээс одоо түүнийг цагдан хорих үндэслэл байхгүй болсон гэж үзэж байна.

Н.Өнөрцэцэгийн захидал Unurtsetseg Naran хуудаст тавигдсан нь эргээд хуулийн эрсдэл болох уу?

Дээр дурдсанчлан, Н.Өнөрцэцэгийг Unurtsetseg Naran нэртэй Фэйсбүүк хуудсаар дамжуулан гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьсон. Энэ хугацаанд тус хуудас ажиллаагүй ч сүүлд өөрийн гараар бичсэн захидал нь нийтлэгдсэн юм. Нөхцөл байдлын хувьд үүнийг Н.Өнөрцэцэг өөрийн биеэр байршуулсан байх боломжгүй. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, өмгөөллийн багийн сошиал пиар ажиллагааны нэг хэсэг болжээ.

Гэвч, нөгөө талаар цагдан хорих үндсэн шалтгааны нэг болсон Unurtsetseg Naran хуудсыг дахин ажиллагаанд оруулж, түүгээр мэдээлэл тавьж эхэлсэн нь эргээд хуулийн хувьд эрсдэл дагуулах шалтгаан болно гэдэг өнцөг байна. Гэвч, Н.Өнөрцэцэгт хоёр зэрэгцээ субъект өмгөөлөл үзүүлж байна. Өмгөөллийн багийн үзэл бодол, арга ажиллагаа зөрж байгаа юу гэдэг асуулт үүгээр үүссээр ирсэн.

Өмгөөллийн баг нэгдмэл бус ажиллаж байгаа юу?

Н.Өнөрцэцэгийг эхлээд өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нарын хүмүүс өмгөөлч байсан. Цагдан хоригдсоны дараа Н.Хонгорзул нэмэгдсэн юм. Б.Эрхэмбаяр хэвлэлийн бага хурлын үеэр Н.Хонгорзулыг "Гэнэт нэмэгдсэн өмгөөлөгч" гэж ам алдсан нь нэгийг сануулдаг.

Мөн энэ хугацаанд хоёр өмгөөлөгч нэг агуулгатай хүсэлт давхардуулж өгснөөс процесс саатаж байна гэдэг мэдээллүүд ч хөвөрсөн. Энэ тухайд, одоогийн байдлаар шүүхэд өгсөн гомдлын хувьд өмгөөлөгчдийн байр суурь зөрөөгүй. Харин нэг агуулгатай хүсэлт өгснөөр хуулийн процесс саатдаггүй гэдэг тайлбарыг өгч байна.

Нөгөө талаар, өмгөөллийн багийн хувьд арга ажиллагааны хувьд зөрүүтэй явж байгаа аж. Б.Эрхэмбаяр талаас чимээ имээгүй байдлаар, зөвхөн шүүх хуралд үндэслэл бүхий хүсэлт өгч, хуралдаанд түүнийгээ хамгаалах байдлаар оролцож байгаа. Харин нөгөө өмгөөллийн багаас илүү сошиал пиарт төвлөрч ажиллаж буй гэдэг ойлголтыг өглөө.

Н.Өнөрцэцэгийн биеийн байдал муу хэвээр үү?

Н.Өнөрцэцэгийг нуруу, нугасны асуудлаас үүдэн биеийн байдал муу байгаа гэж өмгөөлөгч мэдээлсэн.

Тэгвэл, одоогийн байдлаар Н.Өнөрцэцэгийн бие дээрдээгүй бөгөөд, мөн сэтгэл санааны хувьд байдал улам хүндэрсэн гэж мэдээлж байна. Тэр өлсгөлөн зарласан ч ШШГЕГ-ын шийдвэрээр болиулсан. Одоогоор тэр өлсгөлөн зарлаагүй ч бие болоод сэтгэл зүйн хувьд амаргүй байдлыг туулсаар байгаа талаар өмгөөлөгч нар нь тайлбарлалаа.

Одоо шүүхэд ямар үндэслэл тавьж байгаа вэ?

Эхлээд Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах хүсэлтээ, Ерөнхий шүүгч танхимын шүүгчийн шийдвэрийг шууд дагасан гэдэг үндэслэлд тулгуурлан өгчээ. Үүнээс татгалзсан. Иймд одоо хүүхдүүд нь харах хүнгүй байна, нөхөр нь гадаад явсан гэдэг үндэслэлийг тавьж байгаа аж. Одоо хэлэлцэгдэх, Н.Өнөрцэцэгийг суллах гол боломжийг хүүхэд болон гэр бүл нь юм гэдэг байдлаар шүүх дээр маргах арга ажиллагааг баримталж байна.

Өнгөрсөн пүрэв гарагт шүүх мөн өмгөөлөгчдийн хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсний дараа 24 цагийн дотор дахин хүсэлтээ өгөөд буй аж. Энэ дагуух шүүх хурал ирэх даваа гарагт товлогдох төлөвтэй бөгөөд үүгээр мөн Н.Өнөрцэцэгийн хүүхдүүдийг харах хүнгүй байгаа тул суллаж, гадуур шалгах нь зүйтэй гэсэн үндэслэл дээр хуралдах юм байна.

Н.Өнөрцэцэгт холбогдох есөн шүүх хурал ямар агуулгаар өрнөсөн бэ?

  1. Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан
  2. Zarig.mn сайтын үйл ажиллагааг хязгаарласан
  3. Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон
  4. Прокурор шүүгчээс татгалзсан
  5. Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас татгалзсан
  6. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгч танхимын шүүгчийн шийдвэрээр хангаагүй
  7. Энэ дагуу дахин өмгөөлөгч хүсэлт гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн
  8. Өмгөөлөгч дахин хүсэлт гаргасан ба мөн хангаж шийдвэрлэхээс татгалзсан зэрэг шүүх хуралдаанууд болоод байна.

Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Илтэд худал мэдээлэл тараах" зүйл ангиар, нийт долоон хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэгдэж буй. Гэвч түүнийг яллагдагчаар татаагүй байхдаа цагдан хорьсон, хорих ангид хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргаж, сэтгэл санаанд нь нөлөөлөлсөн зэрэг мэдээллүүд нийгмийн анхаарлыг татсаар байна.

Мөн сүүлд ил болсон захидалдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын нэрийг цохон дурдсан нь ямар мессеж илэрхийлж байж болох вэ гэсэн хардлагыг үүсгээд байгаа юм.

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалсан байгаа.

Одоо Н.Өнөрцэцэгт цагдан хоригдох 10 хоногийн хугацаа үлдээд буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Орд
Орд

Өнөрцэцэгийг яагаад хэн ч мэдэх боломжгүй нууц мэдээллүүдийг асар хурдтай аваад сенсацлаад бдаг юм бол гэж гайхаад бсан чин. Саяны нүүрсний сонсголоос учрыг олж эхэлж бна. МАН-ынхны ЖУНАЙ2 гэж дотроо ярилцдаг Енбд Амарбаясгалангийн мафи ийн гишүүн бсан бна. Бас Мандахбаяр гэж нөхрийг яагаад гэнэт мөнгөтэй болоод энд тэндгүй асар үнэтэй хаузууд бариад унав гэсэн чин бас л Амарбаясгалангийн өчигдрийн яригддаг 30,0 сая долларыг угааж бсан нөхөр бна. Амарбаясгалангийн авгай Бямбасүрэн, мандарбаярын аав Хархүү, Өнөрөөгийн эгч Шүрсувд, Чулуунзагдын ах Ламжав, Амарбаясгалангийн Маршал хотохоны гэрийн хаяг дээр бдаг Эрдэнэжаргал гэж хүмүүс нийлж асар том мафийн сүлжээ үүсгэж мөнгө угаах, Бортээгийн 440,0 их наядын үнэтэй коксжих нүүрсний ордыг эзэгнэчихэж. Админерал гээд бгаа гол цөм компани нь дөнгөж байгуулагдаад асар том Тендерийг луйвардчихаж.

Лол
Лол

Энэ мэлхий авгайгаас луйврын мөнгийг нь хурааж хорь

Зочин
Зочин
Reply to  Лол

Чаг үнэн

Монгол
Монгол
Reply to  Лол

Мэлхий чамаас ухаалаг тэмцэгч юм! Эрлийз гахай гуай.

Зочин
Зочин
Reply to  Лол

Том хулгайчтай ашиг сонирхол нэгдмэл юм байна .

Зочин
Зочин

юун суллах,хэрэг нь задраад шоронд явах нь тодорхой болжээ.

Уншигч
Уншигч

Бүү судлах, өөрийнхөө жангаа өөрөө ид

Иргэн
Иргэн

Өнөрөө маань Нүүрсчин байж харамсалтай .

Зочин
Зочин

Бөөсөнд хутга. Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй. Та нар мөн аймаар амьтаныг барьж хорьжээ. Оргуулаад хил давуулаад алдчихав даа.

Уншигч
Уншигч

Хүүхдээ хаяад түрийвч нэгтэй эрэгтэйгийнхээ гэрт нь очоод хэвтчихсэн гэдэг биз дээ. Одоо хүүхдээрээ түрий барьж өрөвдүүлэх гэж ядаж байх шив. Ийм новшийн зантай шдээ энэ авгай

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Уншигч

Өнөрөөгөөс бусад хоригдож бгаа хүмүүс бүгд хүүхэдгүй хүмүүс бдаг юм болуу.энэ хүн ганцаараа хүүхэдтэй гэжүү

Зочин
Зочин

Харин тийм ээ❗

зочин
зочин

Эхнэр Бямбасүрэн, ах Лувсандорж, эгч Эрдэнэжаргл, Зариг Өнөрөөгийн эгч Шүрсувд,сэтгүүлч Мандахбаярын аав Хархүү, Чулуунзагдын ах Ламжав эдгээр хүмүүс нийлж нүүрсний мөнгөөр Бэлх, Нүхт, Жарглант,Өлзийт, Хонхорт хаус хороолол босгож мөнгө угаасан гэж бичигдсэн байнаа. Түмэн олон нүдтэй болоод мэдэж байгаа байх. Их басч болохгүйдээ Амарбаясгалан.

Орд
Орд

МАН ын ЕНБД дарга Амарбаясгалангийн мафид нэгдэж өрсөлдөгч нарыг нь болон бусад бүлэгийнх нь хүмүүсийг харлуулах, дарах ажлыг Өнөрөө, Мандахбаяр нар гардан хийж ирсэн бна. Асар одон сайт, сэтгүүлчийг мөнгөөр элсүүлчихсэн аймаар том сүлжээ үүсчээ.

Зочин
Зочин

халтайсан харанхуй авгай гэнэт баяжсанаа эхлээд тайлбар, өөртэйгөө адилхан оркуудтайгаа даам гарах гэж оролдоод бүр нүүрс хулгайлж байсан халтар байна лээ ш дээ булайг сайн шалган, хорих хэрэгтэй

Зочинirgen
Зочинirgen

Явуулга ихтэй зхваан хүүхэн, хэвтэж байг, үнэн худал нь тод болно. Гарч ирээд хэвлэл ашиглаад хэрүүл хийж жон жон гэж явахаас ичихгүй. Он гартал байлгаад дараа нь сунгах эсэхэд нь яах нь вэ гэдгээ харцгаая. Олон улс Ану элчин ё гэх шигсолиордог бна шүү.

Зочин
Зочин

Нүүрсний 44 их наядаас хойш компани байгуулсан. Нэг машин ч нүүрс гаргаж үзээгүй компани байна лээ. Ард түмнийг төөрөлдүүлж Нүүрсний хулгай хийж хөлжсөн гэж ойлгуулж сэтгүүлчийн амыг хаах гэсэн оролдлого гэж бодож байна. Энэ хүн жаахан бодлого нь бодлогогүй хүн гэхдээ юм үнэнээрээ сайхандаа.

Зочин
Зочин

Нүүрсний сонсоголд гэрчээр дуудагсан бүх хулгаач нарыг ингэж хоридог болоосой пиздаанууд

Зочин
Зочин

Царай нь шунал ихдвэл шулам болчихож

ШЕЗ д хийх ажил алга уу
ШЕЗ д хийх ажил алга уу

Хуулийн авлигачид болих хэрэгтэй. ТӨР минь авлигачдыг цэвэрлэх боломж алга уу

Зочин
Зочин

Хуульчид луйварчдаа л хямгад. Наад эмэгтэйн чинь үр хүүхэд нь хэцүүдлээ.

Эгэл
Эгэл

Шүүхийнхэн нэг үзэг цаас дуу хураагчтай хүүхнээс айгаад баларч байна даа,нөгөөх нь буу хутга барьсан аймаар дээрэмчин аятай.Гэтэл та нар хүний наймаачин нэг Сингапур хүнийг охид наймаалахдаа танагтай байсан гээд саяхан сулласан .Мэдээ бичих сурвалжлага хийх нь Монгол охидыг Зүүн өмнөд Ази руу зарж хүн наймаалахаас аймшигтай гэмт хэрэг үү шүүгчид ээ

Зочин
Зочин

Хулгайч шантаажчин ёстой ёс зүйгүй авгай байсан байнашдээ шоронд байх ёстой хүний нэг мөн байнаа

Зочин
Зочин

Новш чинь баахан хулгай хийчхээд яасан их хуцдаг новш вэ галт тэргээр явсан мэргэжил нэгтнээ ядуу гэж доромжилж би үнэтэй машин унадаг үнэтэй байранд амьдардаг ч гэх шиг даварсан шантаажчин юм бна жангаа зооглох нь шудрага үнэнд нийцнэ шүү

Зочин
Зочин

Irgediin ner barij tamtaggui huljsun avgai bizde!!! Ur huuhdee bodoood aytaihan bh chin yasiin. Shalguulj bga hun bur ur huuhedtei ter danalzaad bdag nuhur n huuhdee harag!!!!!

иргэн
иргэн

нийгмийн хог шаар авгай бас л цайсан луйварчин

Зочин
Зочин

суллаж байгаад ил тод шалгаж болдоггүй юм байхдаа

Монгол
Монгол

Монгол Улсын минь шүүх бүх хэрэг, зөрчилд яг ингэж шуурхай ажилладаг байх болтугай гэж ерөөе. Аан бас манайханд зориулсан тамын тогооны үлгэр бараг л үнэн шүү. Яагаад нийгэмд хэрэгтэй мэдээлэл түгээсэн нэгнийгээ ингэж үзэн яддаг юм болоо.

Энхэ
Энхэ

Энэ авгай ДААГАнаасаа биш ДАРАВГАРаасаа болсон хэчнээн олон хүнийг дарамталж олсон мөнгөөрөө хаяад явсан хүүхдүүдээ харуулахгүй юу

Зочин
Зочин

Sulla

Зочин
Зочин

jirin irgen setguulch hund byraa gargaj bga chin muuhai haragdaj bna eruul mend ni hetsuudlee gaduur baitsaj bolishde aimar hund gemt heregten bish

Зориг
Зориг

Ялгаварлан гадуурхаж болохгүй хүн болгон хүүхэдтэй тэгш бх сстой

Үрчин
Үрчин

Өнөрөө нүүрсний хэрэгтэн үнэн бол тэр болоод өнгөрсөн нүүрсний сонсголд заавал орох шүүгдэх ёстой байсан гэтэл нүүрсний сонсголд оролцоогүй учраас нүүрсний хулгайд ямарч хамаагүй гэсэн үгээ

ИргэнИргэнИргэниргэнИргэнИиргэргиргэн энИргэнИргэн
ИргэнИргэнИргэниргэнИргэнИиргэргиргэн энИргэнИргэн

Энх баяр бизда суллуулахгүй бга эр хүн байж ясны бизда юмаа бидны үеийн эрчүүд ийм байгаагүй шүү лаларын хулгаачаа эх хүнд ингэж бүү ханд ээжгүй бизда юү газараас гарсан малуу

хүннү
хүннү

Яасан зовлонтой юм? Ойр ойрхон шүүх хурал болох юм. Нэг мөр гадуур байцаагаа ч.

Зочин
Зочин

Өнөрөөг харлуулах гэж янз бүрийн сенсайз бичихээ болино уу хуудуутай юм хийх хүн биш

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хийчихэж , баримт нотолгоотой ил болсон байна❗

Холбоотой мэдээ

Back to top button